Өнгөт арьст ковбойчуудын түүх

access_time 2019-04-30
remove_red_eye 512

 

Cowboy гэхээр бидэнд өвөрмөц сайхан хувцастай, зэрлэг барууныг санагдуулам морь унасан цагаан арьст залуучууд санаанд буудаг. Тэгвэл баруун зүгийн мужуудын өнөөгийн өнгө төрхийг бий болгоход өнгөт арьст cowboy-чуудын хувь нэмэр нэлээдгүй орсныг та мэдэх хэрэгтэй. Иргэний дайны дараагаар АНУ нь баруун болон төвийн бүсийн мужуудийн өргөн уудам тал нутагт анхаарлаа ихээхэн хандуулах болсон. Түүхийн хувьд АНУ-ын баруун нутаг нь өнгөт арьс боолуудыг ихээр ажиллаж хөдөлмөрлүүлсэн нутагт зүй ёсоор багтана. 1870-1880 оны хооронд бүс нутгийн нийт cowboy-чуудын 20 хувь нь буюу 35 мянга нь хар арьст боолуудаас бүрдэж байв.

Тэд бүгд цагаан арьст эздэдээ зүтгэж адуу, мал хариулдаг байсан бөгөөд тэдний эздүүд ч зүүн мужуудыг бодвол боолуудад илүү харгис ханддаг байлаа. Иймд боолуудаас нэлээдгүй хэсэг нь хойд зүгт Канад уруу зугтсан баримт байдаг. Нэгэнт хар арьс cowboy байдгийг уншигч та мэдсэн тул дараах гурван хар сайн эрийн түүхтэй танилцана уу. Тэд морь унах, мал маллахаас гадна зарим нэг нь орон нутгийн хууль сахиулагч буюу шерриф хүртэл болж байв.

 

Bass Reeves

 

Тэрээр 1875 онд анх АНУ-ын армид элссэн бөгөөд Oklahama нь албан ёсны мужийн статус авахаас өмнө тус бүс нутгийг бүрэн таних судалгааны багийн гишүүнээр ажиллаж байсан байна. Уг хайгуулын үеэр АНУ-ын армийн 200 гаруй цэргүүд амиа алдсан байдаг бөгөөд ажиллагааны дараа 130 орчим цэрэг Oklahohama-д үлдэн амьдарсан байдаг.

Тэрээр бусад хар арьст боолуудтай адил энгийн нэгэн байсангүй. Bass Reeves зэвсгийн эрдэмд тун гаргууд нэгэн байсан тул өмнө нь иргэний дайны үеэр АНУ-ын армийн төлөө тулалдаж явсан туршлагатай нэгэн байв. Түүнийг Нэгдсэн Улсын төлөө 27 жил хүчин зүтгэснийх нь хариуд “хууль сахиулагч” хэмээх тусгай хэргэм зэрэг олгосон байна. Тэрээр орон нутгийн цагдаагийн үнэмлэх гардаж аван, адуу унаж гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж эхэлсэн бөгөөд шэриффээр ажиллах хугацаандаа нийт 3000 гаруй гэмт хэргийг таслан зогсоосон байдаг. Мөн Индианчуудын дайралтыг ч хэд хэдэн удаа зогсоож байсан тул түүний нэр одоог хүртэл Oklahoma мужид их алдартай байдаг гэнэ.

 

Bill Pickett

 

Тэрээр 1897 онд Texas мужид төрсөн бөгөөд төрөлхийн амьтантай харьцах гаргууд авьяастай нэгэн байжээ. Иймдээ ч тэрээр bulldog нохойг хамгийн анх удаа гаршуулж хоньчин нохой болгосон байдаг. Түүний бэлтгэсэн bulldog ноход олон хүнд ач тусаа өгсөн сайн хоньч ноход болсон тухай нэлээдгүй баримт байдаг байна.

Мөн тэрээр өөрөө чадварлаг малчин байсан төдийгүй эзнийхээ алга болсон 300 гаруй үхэр сүргийг 450 км-ын холоос олж гурван bulldog нохойтойгоо хамт гэртээ тууж хүргэсэн тун чадварлаг нэгэн юм.

Тухайн үед түүнийг цагаан арьстнууд амьтанд зэрлэг ханддаг, өөдгүй нигер зэргээр цоллож ад үздэг байсан боловч түүнийг нас барснаас 40 жилийн дараа буюу 1972 онд цагаатгаж Америкийн хамгийн анхны өнгөт арьст амьтан сургагчаар нэрлэжээ.

 

Bob Lemmons

Тэрээр баруун Texas-д нүүж ирэх хүртлээ боол байлаа. Харин Texas муж түүнд маш их тохирсон бөгөөд нууц авьяас болох адуу сургах авьяас нь тэнд л тодрон гийсэн байна. Түүнд шинэ эзэн нь тун их итгэдэг байсан тул ямар ч хараа хяналтгүй ганцааранг нь адуунуудтайгаа үлдээдэг болжээ. Учир нь олон хүмүүстэй хамт байхаас илүү ганцаараа ажиллах нь түүнд хялбар байдаг байв.

Тэрээр зэрлэг азаргыг уналгааны морь болгон сургахаас гадна сүргийн манлай азаргын зан төрхийг илүү дайчин догшин боловч эзэндээ маш халамжтай, эзнийхээ үгнээс зөрдөггүй болгон сургаж чаддаг байв. Их хичээл зүтгэл болон үнэнч сэтгэлийг нь олж харсан эзэн нь түүнийг шагнаж эрх чөлөөг олгосон бөгөөд түүний авьяас Texas даяар тархсан тул хүмүүс түүгээр эмнэг адуугаа сургаж Lemmons ч маш их хэмжээний мөнгө олж өөрийн гэсэн хувийн эдлэн газар, жүчээ, үхэр сүрэгтэй болсон байдаг. Тэрээр 1947 онд 99 насандаа таалал төгссөн юм.

ЭХ СУРВАЛЖ:Tuuh.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549