“Алтан баззер”-ын эзэн Б.Нарандэлгэр байв

access_time 2018-10-08
note Урлаг
remove_red_eye 265

 

Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг “Авьяаслаг монголчууд-3” шоу ням гаригийн үдэш үзэгч түмэнд хүрч байна. Өчигдрийн дугаарт олон оролцогч оролцсоны нэг нь Б.Нарандэлгэр хэмээх авьяаслаг залуу байлаа. Тэрбээр шүүгчдийг болон үзэгч түмнийг Хөвсгөлийн тайгд аваачихаа хэлж үзүүлбэрээ үзүүлэн “Алтан баззер”-ын эзэн болсон юм.

Б.Нарандэлгэрээс хөөмий, исэргээ гээд урлагийн олон төрлийн авьяас тодорч, монгол залуусын авьяас ямар баялаг юм бэ гэдгийг харуулсан юм. Түүний үзүүлсэн үзүүлбэр хөгжмийн төгс найруулгыг харуулсан бүтээл байсан. Эхлэлээсээ төгсгөл хүртэлх үзүүлбэр нь үзэгчдийг төдийгүй шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөснөөс гадна шүүгч Rokitbay “Алтан баззер”-аа түүнээс харамлаагүй юм.

“Авьяслаг монголчууд 3” шоуны “Алтан баззер” буюу шууд хагас шигшээд өрсөлдөх хоёр дахь оролцогч нь Б.Нарандэлгэр байв. Түүнээс өмнө шүүгч П.Анужин өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр болсон дугаарын оролцогч 13 настай А.Энхжин охинд анхны “Алтан баззер”-ыг өгсөн юм.

Б.Нарандэлгэрийн үзүүлбэрийг сонирхоно уу.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549