Жуков жанжин замналаа Монголоос анх эхэлж монгол улстай насан турш холбогдох тавилантай байсан

access_time 2019-04-30
remove_red_eye 1205

 

ЗХУ-ын 4 удаагийн баатар  ганцхан хүн байсан нь Маршал Жуков, сүүлд Брежнев 4 удаагийн баатар болсон.

1981 онд\ ,БНМАУ-ын баатар , ЗХУ-ын маршал , домогт цэргийн жанжин Георгий Константинович Жуков (1896-1974)

Г. Жуков 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин Константин Жуковын хоёрдугаар хөвгүүн болон Калуга хотод төржээ. Бага залуу насандаа ядуу зүдүү зарцлагдаж байгаад Дэлхийн 1-р дайнд 1915 оны наймдугаар сард хаант Оросын армид татагдаж ,Баруун –Өмнөд фронтод байлдан Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ.Улмаар 1917 оны Хувьсгалын үед түүнийг сумангийн цэргийн хорооны даргаар Улаан армид элсэн иргэний дайнд оролцож улаан тугийн одонгоор шагнагджээ.

 

Иргэний дайны дараа Жуков Тамбовд гарсан Антоновын тариачны бослогыг дарах ажиллагаанд Тухачевскийн удирдлаган доор батальон захиран оролцсон байна.
Ингээд Жуков нь Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч хүртлээ дэвшсэн байна. Түүнийг цэргийн жанжины замнал Монгол улс Халх голоос эхтэй 1939 онд Халхын голын байлдааны эхний үе шатанд 57-р корпусын захирагч Фекленко захирагчтай оросын цэрэг газар болон агаарт болсон тулалдаануудад удаа дараа ялагдал хүлээн хүн хүч, зэвсэг техникийн хувьд хүнд хохирол учирсан байна. Үүнийг засахын тулд Сталин , Будённый болон Ворошиловын саналаар Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч Жуковыг Монгол руу томилсон байна.

 

Жуковыг Монголд ирж тулалдааны байдалтай газар дээр нь танилцсаны дараа 1939 оны 7-р сарын 11-нд түүнийг 57-р корпусын командлагчаар томилогдсон байна.Халхын голын байлдааны үед Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч Яковлевийн танкийн 11-р бригадыг Баянцагаан дах японы цэргийн түшиц газар луу явган цэргийн дэмжлэггүй давших тушаал гарган агаарын бүх хүч болон артиллерийн ангиудад япончуудыг буудаж бөмбөгдөх тушаал өгч , энэ эрс шийдвэрийн ачаар япончуудыг Бяанцагаанд бут цохин тэд нарыг дахин Халхын голыг гатлах боломжгүй болжээ. Үүний дараа 1939 оны 8-р сарын 20 – 31 -ны хооронд генерал Комацүбара Мичитарогийн командалсан 6 -р армийг бүрэн бүслэн бут цохижээ. энэхүү ялалт ЗХУ-н нэр хүндийг олон улсад маш их өргөсөн учир түүнийг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ.

 

Халхын голын ялалтын дараа Жуковыг Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилсон ба тэрээр Румынээс Бессарабийг ЗХУ-д нэгтгэх аяныг амжилттай удирдсан байна. 1940 оны 3-р сард Г.К.Жуковт армийн генерал цол олгож Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилсон ба Эх орны дайны эхэн үед Жанжин штабын дарга Жуков нь баруун болон баруун өмнөд чиглэлд хийсэн германы довтолгоог няцаах арга хэмжээнүүдийг авч байжээ. Гитлер Москва руу хийх довтолгооны чиглэлийг өөрчлөн баруун өмнөд чиглэлээр гол довтолгооноо Киевийн чиглэлд хийхэд тус фронтын командлагч Кирпоносын алдаанаас уламжлан фронтын байдал хүндрэхэд Жуков Киев хотыг дайсанд алдах нь тодорхой боллоо гэж Сталинд мэдэгдэн Жанжин штабын даргаас огцрох хүсэлтээ гаргажээ.

 

Ингээд түүнийг Нөөц фронтын командлагчаар томилжээ. Жуков Нөөц фронтын командлагч байхдаа оросын цэргийн анхны амжилттай сөрөг давшилтыг зохион байгуулан Гитлерийн Москва руу давших түшиц газар Ельнягийн мөргөцөгийн устган Ельня хотыг чөлөөлжээ. Үүний дараа Ленинградын чиглэлд маршал Ворошилов байлдааны ажиллагааг удирдаж чадаагүй тул түүнийг огцруулан оронд Жуковыг томилсон. Жуков Ленинградын фронтын командлагчаар томилогдсон Ленинградыг эзлэхээр хийсэн удаа дараагийн давшилтуудыг зогсоож чадсан байна . Гэтэл 1941 оны 9-р сарын 30-д Гитлерийн Москваг эзлэх “Тайфун” ажиллагаа эхэлж, Баруун фронтын командлагч Конев шаардлагатай арга хэмжээг авч чадалгүй байсаар оросын цэрэг Вязьмагийн бүслэлтэнд орж устгагджээ.

 

Ингээд Сталин Жуковыг бүслэлтэнд байгаа Ленинградаас дуудан Баруун фронтын командлагчаар Коневийн оронд томилсон байна.Ингээд Москвагийн төлөөх алдарт тулалдааныг Жуков удирдаж Германы армийг Москвагийн дэргэд ялж ухраасан байна . 1942 оны зун Гитлерийн дээд ерөнхий командлал Зөвлөлт-германы фронтын нийт шугамаар давшилт хийж чадахгүй болсон тул форнтын өмнөд жигүүрээр Сталинград, Кавказын нуруу хүртэл давшжээ.

Ингээд Жуков Сталинградын чиглэлд төлөөлөгчөөр томилогдон очиж Василевскийн хамт Сталинградад германы 6-р армийг бүслэн бут цохих ажиллагаанд жанжин штабын төлөөлөгчөөр оролцсон байна . Жуков нь үүний дараа Ленинградын бүслэлтийг сэтлэх , Днепр мөрнийг гатлах, зүүн Украйныг чөлөөлөх давшилт , Болгарыг чөлөөлөх ажиллагаа, Одер мөрөн хүртэл давших ажиллагаа, Берлиныг эзлэх давшилт зэрэг олон чухал тулааны төлөвлөн амжилттай хэрэгжүүлж байжээ . Жуков АНУ, Англи, Францын төлөөлөгч нарын хамт Германы буууж өгөх актанд Берлин хотноо гарын үсэг зурсан бөгөөд 1945 оны 6 сарын 24-д Москва хотод болсон Ялалтын парадыг хүлээж авч байжээ.

 

Дайны дараа Герман дахь Хяналтын Зөвлөлийн дарга, Одессын цэргийн тойргийн командлагчаар ажилаж байгаад ЗХУ-ын төрийн эрхэнд Хрущевийг гарахад гол үүргйин нэгийг гүйцэтгэж Берияг баривчлах болон Булганин, Молотов нарыг Хрущевийн эсрэг хөдлөх үед Хрущевийн талд байж түүнийг байр сууриа бэхжүүлэхэд тусалсан байна. Дараа нь ЗХУ-н Батлан хамгаалах яамны сайд зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд түүний нэр нөлөө өсөн нэмэгдэж байсан тул түүнээс айсан Хрущев Жуковыг Югославт албан ёсны айлчлал хийж байхад Батлан хамгаалах яамны сайд болон бусад албан тушаалаас зайлуулан 1957 онд чөлөөнд гаргажээ . Тэрээр 1974 оны 6 сарын 18 -нд нас баржээ.

Жуков жанжин жанжины замналаа Монголоос анх эхэлж монгол улстай насан турш холбогдох тавилантай байсан байна . Түүний байгуулсан гавьяа гэгээн дурсгалыг хүндэтгэж 1979 онд Халх голын ялалтын 40-н жилийн ойг тохиолдуулан Маршал Жуковын музейг дэлхийд анх Монголд улсад нээжээ . Мөн 1984 онд мөн л дэлхийд анх удаа маршал Жуковын хөшөөг уран барималч С.Доржпаламын эх загвараар Монгол улсад бүтээсэн байдаг юм байна .

 

ЭХ СУРВАЛЖ:Өлзийсайхан Өлзий

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549