МУТМУяач Д.Онон:Яагаад зүүн урагшаагаа хурд их байна гэхээр ясных нь бүтцээсээ болдог.

access_time 2019-04-29
remove_red_eye 1072

 

МУТМУяач Д.Онон:
-Яагаад зүүн урагшаагаа хурд их байна гэхээр ясных нь бүтцээсээ болдог. Адуу өвс идэхдээ хоёр хөл нь заавал зөрж иддэг байхгүй юу. Унага байхдаа шилбэ нь хамгийн урт байдаг. Тэр шилбэ нь цаашид уртаашаа өсдөггүй юм. Унага байхдаа шилбэ урт болохоор өрөөлдөж, ташиж зогсож иддэг.

Даага болохоороо нэг туурын хэмжээгээр урагшлаад, шүдлэн болоод дахиад нэг туурын хэмжээгээр урагшлаад, хязаалан болоход мөрний хэмжээтэй болж яс нь тогтдог юм.

Тэгэхээр хар сээр чинь хойшоо налуу, шонтгор мөр нь дээшээ болж, ясны бүтэц нь тогтдог байхгүй юу. Дал чинь хавиргыг дарж байдаг юм. Тэгэхээр хавирганы матаас нь их болж тэгж ясны бүтэц нь тогтдог. Ингэснээр ууц нуруу нь дээгүүрээ богино болж, доогуураа тавиу болдог.

 

Гэтэл өндөр уулын бүсийн адуу голдуу хоёр хөлөө нийлүүлж газрын өөд юм уу эсвэл жалга судганд ороод өвсөө идчихдэг. Тэгэхээр шонтгор мөр нь доошилчихдог юм.

Тэгэхээр тал хээрийн бүс өөрөө адууны ясны бүтцийг бий болгодог. Толгой хичнээн урт байна, дал төдий чинээ урт байна гэсэн үг. Тэрний хэмжээгээр уушгины багтаамж, цээжний багтаамж их байдаг.
Хурдалдаг зүйл нь зөвхөн хойд хөл юм ш дээ.

 

Цээжийг татдаг нь толгой нь юм ш дээ. Толгой хичнээн урт байна, дал төдий чинээ урт байдаг. Тэр хэмжээгээрээ уушги, цээжний багтаамж нь их байдаг байхгүй юу. Толгой хичнээн урт, дух нь хичнээн өргөн байна түүгээрээ хамрын савхан яс нь өргөн байна. Тэр хэмжээгээрээ хамрын амьсгалын замын эрхтэн чөлөөтэй байдаг.

Тэгээд ер нь хурдан адуутай болоход бол сайн гүүтэй байх л хэрэгтэй. Сайн гүүнээс л сайн юм гарна.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549