Бөх Тайлбарлагч С.Шижирбат:”УЛСЫН ТАЙЛБАРЛАГЧ” Цогтбаатар ах энэ ажилыг олон жил хийлээ. Ингэж байхаар больсон нь дээр л дээ уг нь

access_time 2019-04-29
remove_red_eye 5204

 

Өдрийн мэнд хүргэе та бүхэнд. Хэрүүл хийх гэсэнгүй. Зөв талаас нь ойлгоорой. Хүн хэлхээс наашгүй гэдэг. Үндэсний бөхийн тайлбар дээр хэлмээр зүйлүүд байдаг аа. Сайжрах болов уу гэж харж ирсэн. Намайг үндэсний бөх тайлбарлаач гэж нэлээн хэдэн жил хүмүүс хэлсээр ирсээн. Допинг найраа хавтгайрсан бөхийг тайлбарлах хүсэлгүйгээ хэлдэг. Ард түмнээ доромжлоод худлаа барилддаг төрлийг тайлбарлаад ч юугаа хийхэвдээ. Наадмын тухай хуулийн цоорхойнуудаа зас, барилдааны дүрмээ зас, зодог шуудагны стандартаа өөрчил гэж удирдлагуудад нь хэлж л байсан. УИХ-д байгаа аваргууд нь яагаад засдаггүй юм бэ. Хууль өргөн бариал лоббидоол болоо шүүдээ. Хэдхэн хүн сууж байгаад засч өгөөд гишүүнд нь өгчиж болно.

 

Аливаа спорт үзэгчгүй бол хэн ч биш болдог. Миний хувьд ганц удаа 2008 оны наадмыг тайлбарласан. Бөхийн өргөөнд бөх үзэх гэж очилгүй хичнээн ч жил болсон юм. Өчигдөр ажил ярих ёстой ах руу залгасан чинь бөх хараад сууж байнаа гэхээр нь СПС суваг дээр Дөрвийн даваа үргэлжилж байхаар нь хэсэг харлаа.

Батсуурь Идэрдорж гэдэг залууг өмсөөд хаялаа. Цогтбаатар ах тайлбарлаж байна. Яасан амьгүй тайлбар вэ. Тайлбарлагч бид бүхэн бол Чанарав гуайн хэмжээнд задалж ярьж чадахгүйлдээ. Зүгээр л урсгалаараа мэдрэмжээ ахиулж сайжруулж чаддаггүй ийм тайлбарыг Цогтбаатар ах олон жил хийлээ. Ингэж байхаар больсон нь дээр л дээ уг нь. Нас тогтсон хүн үг дааж зөв өнцгөөс нь харж тунгаана бизээ. Би ч бас насаараа тайлбарлагч хийх биш. Батсуурь Идэрдоржын барьцыг халуулах гэж хуурч ухраад цөмрүүлээд оруулаад ирсэн юм, тэгсэн Идэрдорж барьцаа алдахгүй гээд цөмрөөд ороод ирэхээр нь өмссөн.

 

 

Яг энэ явцыг мэдрээд хэлж чадахгүй юм. Зүгээр л өмсөөд унагаалаа гэх. Зөвхөн дөрвийн давааг л үзсэн. Барилдаан болгон дээр яривал нэлээн юм байна. Цэвэр хонгодоод давж байхад л тахимдаад давлаа гэх. Дан мэх биш давхар холбоос хийсэн мэхүүдийг үнэхээр хэлэхгүй юм. Хаялцах хүртэлх барилдааны явцыг мэдрэх ч үгүй байна, мэдрэхгүй болхоор яаж хэлж чадхавдээ. 2 бөхийн тэмцэл өрнөөд байдаг, барьц байрлалын төлөөх, хэн нь илүү удирдаж санаачлагыг авч барилдаж байгаа юм, аль нь зүүн өрөлттэй юм аль нь баруун өрөлттэй юм, ташаа нийлхиймүү нийлэхгүймүү, дархан мэхүүд нь юу юм, цаашаа барилдаан хэрхэн өрнөх юм гээд яривал их юм бий. Тухайн бөхийн амжилтыг зайлшгүй хэлэлдээ.

Удаан барилддаг үндэсний бөх дээр хэлэх боломж хангалттай бий шүүдээ. Улсын наадамд хэд хэдэн онуудад цол авсан юм, хэдэн удаа шөвгөрсөн юм, ид үе нь хэдээс хэдэн оны хооронд байсан юм. Жишээ нь заан Өсөхбаяр дээр 10 жилийн өмнө заан болсон Өсөхбаяр одоогийн Өсөхбаярын ялгаа юу юм,энэ 10 жил дотор энэ хүн яаж барилдав, хэмжээндээ байсан уу, эсвэл дутуу байсан уу, танхимын барилдаанд хэд түрүүлж, хэд үзүүрлэсэн юм гээл. Үндэсний бөхийн холбооны сул талуудын нэг нь бол статистик байсаар ирсэн.

 

Тухайн бөхөөс өөрөөс нь асуугаад танхимын барилдаануудад хэд түрүүлж хэд үзүүрлэснийг нь бүртгэж аваад цаашаа хөтлөөд явах ёстой шүүдээ. Эрхбиш өөрийнхөө амжилтуудыг тухайн бөх нь мэдэх байлгүйдээ. Амжилтуудыг мэдэхгүй үзэгчид зөндөө шүүдээ. Мартцан үзэгчид ч маш их. Сануулж байх ёстой. Бичээд байвал сунжраад нэлээн юм болчино. Хэрэлдэхгүй хэн нэгнийг доромжлохгүйгээр тунгаан болгооно уу.

ЭХ СУРВАЛЖ:Амбантаны Цагаан Жигмэд бөх сонирхогчдын хуудас

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549