Лектор Чила: Архи уугаад гутарч уйлахыг бүгд л чадна. Тэрний оронд нүдэн дээр нь жавхалзаж, нүүрэн дээр нь жарга

access_time 2019-04-29
remove_red_eye 8764

 

Лектор Чилагийн нэгэн зөвлөмжийг нь дамжуулж та бүхэндээ хүргэж байна…

” АРЧААГҮЙ ЗАНТАЙГАА АЛАЛЦ” !!!

Үхмээр санагдаж байна уу? Шууд л бууж өгөөд эсвэл бүгдийг нь орхиод зугтах хүсэл өөрийн эрхгүй сэтгэлийг чинь доройтуулаад байна уу? Итгэж явсан хүн чинь нүх рүү тийрээд унагачихсан уу? Инээж явсан хайр чинь нугасанд чинь хутга зоочихсон уу? Энэрч байсан нэгэн элэг, зүрх рүү чинь өшигчиж хоолой дээр чинь тулсан асуудал дунд ганцаараа шаналж байна уу? Хорвоо хөмөрчихсөн юм шиг санагдах үе хөгийн байгаа биздээ?

Буруугүй хэрнээ адлагдаж, булаагдсан сэтгэлтэй шаналж, ижий аав нь хүртэл өрөвдсөн нүдээр харах үед энэ хорвоод дургүй хүрч төрсөндөө харамсаад байна уу? Гэхдээ нэг юм бод! Ялагдах амархан бас ялагдсаны дараа сэтгэл хэзээ ч амардаггүй гэдгийг. Дахиад бод! Ирээдүйгээ жаргалтай байлгах гэж хичээ.

 

Ээж аавынхаа нүдийг итгэлээр дүүргэх гэж тэмц! Чамайг орхисон бүхнийг харамсаж үхтэл нь амьдар! Чадaхаасаа чадахгүйгээ хүртэл мөлхөөд ч хамаагүй зүтгэ.
Арчаагүй байж хэн ч чадна. Амьсгаа гэдгээ өөртөө битгий батал. Архи уугаад гутарч уйлахыг бүгд л чадна. Арга нь барагдсан лалар гэдгээ хүнд битгий харуул. Хүнээс хайр гуйж хүссэнээрээ амьдарч чадахгүй гуйлгачин болж хэн ч чадна.

Тэрний оронд босоод хэний ч чадахгүйг хий. Бодлоо цэгцэл, нусаа ний. Нулимсаа арч, бүсээ чангал, зүсээ сэргээ. Яагаа ч үгүй юм шиг ярзайж, үхээгүй юм шиг өндөлз.

 

Чамайг зовоохыг хүсэж байгаа новшийг цохиж алах гээд хэрэггүй хэрэгт орно. Тэрний оронд нүдэн дээр нь жавхалзаж, нүүрэн дээр нь жарга. Сэтгэлээр унатал нь жаргалтай харагдаж итгэл нь хугартал амжилт ол. Ингэж чадвал чамд аз өөрөө ирнэ.

Амьсгаа царайлж хэвтээд байлгүй бос л доо чи!!! Арчаагүй зантайгаа алалц! Өрөвдүүлэх гэж хэзээ ч битгий амьдар өөрийгөө ял!!!

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549