Ялгаатай нь Ким Чен Ун гуйдаггүй юм

access_time 2019-04-29
remove_red_eye 2253

 

Дэлхий нийтээр “Тарган бацаан” гэх мэтээр гоочилох авч шинэ үеийн “атамантай” ах нар нь учраа олох гэж чардайна. Бизнесийн гэрээ хэлцлийн мастер, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүүд олон сая ам.доллар, будаа гурил амласан ч Ким Чен Ун хөдлөсөнгүй. Яагаад гээч тэр цөмийн зэвсэгтэй, хөгжил дэвшилд хүрсэн том улс гүрэнг мөрөөдөж байна. Томцуултай эн тэнцүү харьцахад тусгаар тогтнолын баталгаа нь цөмийн зэвсэг гэдгийг тэр мэдэж байгаа шүү дээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ технологи, найрсаг харьцаа амласан ч Ким Чен Ун “Цөмийн зэвсэгээсээ татгалзсангүй”. Оросууд мөн л “Том ах чинь байя” гэсэн ч тоосонгүй. 30 сая өлсгөлөн ард түмэн байгаа гэх авч тэд бүгдээрээ нэг хүн шиг Их удирдагчаа дэмжинэ. Ийм дэмжлэгтэй хүн (Бор гэртээ Богд гэдэг шиг) итгэл төгс ингэж алхдаг байх.

 

 

Дэлхий тэд нартай хүнлэг бус харьцсан. Бүгд хаалга үүдээ хааж, тал талаас загнасан, өшигчсөн юм шүү. Агаар, газар, усан замын тээврийг хүртэл хориглож тэд биш том гүрнүүд дэлхийгээс тусгаарласан юм. Тийм атлаа хойд Солонгос том шорон хэмээн бичиж тархи угаана. Барууныхан өөрсдөө л арал дээр асар том шорон барих гэж оролдсон юм шүү. Хойд солонгосчууд тэсч гараад зогсохгүй дэлхийгээс дутахгүй гар утас,машин үйлдвэрлэж, үхэр, гахай өсгөн бусдын гар харахааргүй болж ирэв. Энэ нь ах нарын айдсыг хүргэн айлгахаас илүү аргадах тактиканд ороод байгаа билээ.

Хэдэн ам.доллар, рубль, юань амлахаар гүйж очоод үхтлээ загнуулдаг нь Ким биш юм. Айлын найр дээр үүд хавиар эргэлдэн 700 сая юань өгөнгүүт баярлалаа агаа гэдэг нь тэр биш. Хамгийн гол нь Ким гуйдаггүй, бөхийдөггүй юм. Өлссөн ч өлсөөгүй юм шиг, даарсан ч даараагүй юм шиг, ганцаардсан ч ганцаардаагүй юм шиг байж чаддаг. Ганцаардлаа гээд хэнийг “Агаа болооч, эгээ болооч” гэж гуйсангүй. Тэр дарангуйлагч биш.

Харин дэлхийн томцуулын (Манайхан ухаан алдтлаа айдаг, зарим нь шүтдэг) дарлал, доромжлол, мөлжлөг өөдөөс сөрөн зогссон том үгтэй “жаал”. Яагаад заавал бүгдээрээ том гүрнүүдийн заавар зөвлөгөө, харцаар хөдлөж хэвэнд цутгачихсан юм шиг хэлбэр дүрстэй байх гэж. Дэлхийн хориг цуцлагдах аваас Хойд Солонгос хорин жилийн дотор тэргүүлэгч улс болно. Яагаад гэвэл тэд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж амьдарч сурсан улс шүү…

ЭХ СУРВАЛЖ:Б.Жаргалсайхан

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549