Архи арав, тамхи таван тамтайн учир

access_time 2019-04-29
remove_red_eye 626

 

Архи арав, тамхи таван тамтай

Архи бол хүнцэтгэлийн ундаа болохоос биш идээний дээж биш. Тааруулж хүртвэл засал, шунаж уувал хор болдог идээ. Архинд орсон хүнд үнэн юм, сайхан, хайртай юм, шудрага юм, хүндтэй юм гэж байхгүй.
Гал, төмөр махбодтой хүнд архи таардаггүй, нас насладагтүй.

Архичин хүн өөрөө л биеэ татахгүй бол түүнд таарах засал байдаггүй юм байна. Түүнд лам хар, эм домч хэрэггүй. Эртний сударт: Бямба гараг, тэргэл, битүүний үе, хулгана хоног, хүүрийн газар бор дарсанд шунавал зовлонгийн үүд онгойж, жаргалын чагтага тасрана хэмээжээ.

Аливаа хүний урьд төрлийг согтсон шинжээр нь таньдаг ёс буй гэнэ.
Тэнгэр хийгээд хүмүүний орноос хувилсны бие, хэл, сэтгэл нь үл доройтон, үнэнийг үгүүлэн, номхон дөлгөөн байдаг.

 

Асарын орноос хувилсан нь хэрүүл, зодоон үүсгэх, муу үг хэлж, муухай авирлана.
Тамын орноос хувилсан нь учир зүггүй уйлах, гашуудах аяг үзүүлнэ.
Бирдийн орноос хувилсан нь биеэ даахгүй гуйвах, унах мэтээр элдэвлэнэ.
Адгуусын орноос хувилсны хэл ам нь ээдрэн чулчирч, адгуус мэт хэлгүйрнэ.

Уулзахын эх мэнд, танилцахын эх тамхи гэдэг ч тамхичин хүн эрт нүд анидаг учраас өтөлдөгтүй, мэнгэр нь бөглөчих гээд шөнжин ханиадаг учраас хулгайч орж чаддагтүй, бөөлжис цутгам үнэр ханхлуулж явдаг болохоор нохой халдаж чаддаггүй сайн талтай юм гэдэг.

 

Тамхинд хар тамхины хольц буй учраас түр зуур сэргээн тайтгаруулах чадалтай бөгөөд тэр нь даамжирсаар бие махбодыг хоногийн олноор дасган эвдчихдэг. Тэгээд түүнийгээ үгүйлэн баагуулсаар байгаад нэн түрүүн уушги, зүрх нь зэрэмдэг болж, эрлэгийн хүнс болдог. Тамхийг гадаа татах шиг аюултай юм үгүй. Энэ хоёр хороосоо ангижирсан хүнийг хатан зоригтон гэхээс яах вэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549