Өнөөдөр Олон улсын бүжгийн өдөр

2019-04-29 668 0

 

Олон улсын бүжгийн өдөр

Олон улсын бүжгийн өдрийг ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос тэмдэглэж байна. Бүжгийн урлагийн онолч, шинэчлэгч ба түүхэнд “орчин үеийн бүжгийн жүжгийн эцэг” гэж бичигдсэн Францын балетмейстер Жан Жорж Новеррагийн төрсөн өдрөөр уг баярыг тэмдэглэдэг.

Баярын санаачлагчид энэ өдөр нь бүжгийн бүх чиглэлийг нэгтгэн бүжгийн гэсэн нийтлэгээр хэлээр ярих боломжийг өгнө гэж найдсан байна. Дөрөвдүгээр сарын 29-нд балетын Оскар гэж нэрлэгдсэн “Бенуа де ла данс” шагналыг Москвад гардуулна.

 

 

 

Анхны жилд нь уг шагналыг ЮНЕСКО ивээлдээ аван зөвхөн Москвад ч биш Парис, Варшав, Берлин, Штутгард хотуудад ээлжлэн гардуулахаар шийдсэн байдаг. “Балетын Бенуа” шагналыг хореографын салбарын хамгийн авъяаслаг бүтээлд олгодог ба шагнал нь бүжиглэж буй хосын баримал юм.

 

Японд Сёвагийн эриний эхлэлийг тэмдэглэж байна

 

 

1945 – “Одооноос би хүн боллоо” гэж Японы эзэн хаан Хирохита ард түмэндээ хандан албан ёсоор зарлав.Дэлхийн хоёрдугаар дайн дуусч милитарист Япон ялагдлаа. Үүнээс өмнө эзэн хаан нь бурхан гэж тооцогдож япончууд бурханд захирагдаж байна гэдэгтээ итгэж ирсэн билээ.

Ердийн хүн болсон эзэн хаан Хирохита Японы түүхэнд Сёвагийн эрин гэх 1926 оны арванхоёрдугаар сарын 25 наас эхлэн 1989 оны нэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжилсэн үеийг төлөөлж ирэв. Японы уналт басхүү сэргэн мандалын эринийг толгойлсон эзэн хаан Хирохитагийн төрсөн өдрийг өнөө хүртэл үндэсний баяр хэвээр үлдэн “Ногооны өдөр” гэсэн албан ёсны нэртэй болжээ.Энэ долоо хоногт япончууд дөрөвдүгээр сарын 29-ний Сёвагийн өдөр, тавдугаар сарын 3-ны Японы Үндсэн хуулийн өдөр, 4-ний Ногооны өдөр, 5-ны Хүүхдийн өдөр гэсэн олон баяртай.

Сонирхолтой түүх

Гидеон Сундбек цахилгаан товчны патентыг авчээ

 

 

1913 – Швед гаралтай АНУ-ын цагаач Гидеон Сундбек өөрийн бүтээсэн цахилгаан товчны патентыг авлаа. Америкийн зохион бүтээгч Литк Жадсон 1893 онд бүтээсэн цахилгаан товч дэгээ гогцоо хоёроос бүрэлдэж байжээ. Бараг дампуурах дээр тулаад байсан Жадсон ажлаа өөд татах гэж шинэ хамтрагч нарыг ажилд авсны дунд Сундбек байсан юм. Ингээд Гидеон Сундбек түүнийг нь сайжуулж, металл шүднүүдээр дэгээ, гогцоог солин бүтээсэн гэдэг.

Өдгөө дэлхийн энэ бүтээгдэхүүний тал хувийг 1934 онд Японд үндэслэгдсэн ҮКК компани үйлдвэрлэж байна. Цахилгаан, товчны үйлдвэрийн дэлхийн төвүүдээр Бангладеш, Энэтхэг ба Хятад тооцогддог.

Дашрамд сануулахад, хамгийн урт цахилгаан товчийг 1989 онд Нидерландад хийсэн нь 2851 метрийн урттай байжээ.Товч 2 565 900 шүдтэй байлаа.

Цахилгаан товчийн нээх хаах хурдын дээд амжилтын эзэн нь Андре Хоэдон эзэмшдэг бөгөөд тэрбээр өөрийн жийнсийн цахилгаан товчийг 30 секундын дотор 204 удаа нээж, хааж чаджээ.

 

Орост жинхэнэ хуван танхмын хэсгийг шүлжүүлэн өгөв

 

2000 оны дөрөвдүгээр сарын 29-нд Герман Орост жинхэнэ хуван танхимын хэсгээс дамжуулан өгчээ. Хааны сууринд Хуван танхимын жинхэнэ эх хувилбарын хэсэг болох өнгөт хуван авдар ба флоренцийн зүүмлийн техникээр бүтээгдсэн домгийн сэдэвтэй зургийг Оросын талд гардуулах ёслол болжээ.Хуван танхмын төслийг бүтээгч нь Андреас Шлютер гэдэг. Тэрээр 1699 оноос Пруссын вангийн ордны ерөнхий уран барилгачаар ажиллан Берлины ордныг өөрчлөх ажилтай байхдаа интерьерт нь хув ашиглахаар шийдсэн байв.

I Фридрих Вильгельм 1716 онд бэлэг болгон Хуван танхимыг I Петрт бэлгэлжээ. Петрын амьд ахуйд танхимыг чимэглээгүй бөгөөд түүний охин Елизавета өөрийн албан ёсны өргөөнд уг танхимыг хийлгэн ашиглажээ.

Эх орны дайны үеэр хуван танхимыг нүүлгэж амжилгүй цаас хөвөн, марлиар наан боож хадгалсан байсныг фашистууд Кенигсберг рүү зөөсөн юм.

 

Өнөөдөр түүхэнд

1429 – Английн булаан эзлэгчдийн эсрэг францчуудын тэмцлийг удирдсан Жанна Д’Арк армиа удирдан бүслэгдсэн Орлеан хотод ирлээ.

 

 

1483 – Канарын ольтригийн хамгийн том бөгөөд гол арал Кастиллийн хаант улсын мэдэлд шилжжээ.

1521 – Шведийн арми Вастерасын тулаанд Данийн цэргийн хүчийг ялав.

1837 – Нэрт эрдэмтэн Чарльз Дарвин “Бийгл” хөлгөөр хоёр дахь удаагаа аялалд гарав.

 

1897 – Английн физикч Жозеф Томсон байгаль дахь хамгийн бага жинтэй хамгийн жижиг хэмжээний цахилгаан цэнэг электроныг нээснээ зарлав. Кембрижийн их сургуулийн профессор байсан тэрээр 1906 онд энэ нээлтээрээ Нобелийн шагнал хүртжээ.

1903 – Канадын Альберта тойргийн Френк дүүрэгт 30 сая шоо метр хөрсний нуралт болж, 70 хүн амиа алджээ.

1911 – Хятадын боловсролын салбарт сургалтын хөтөлбөрөөрөө тэргүүлэгч Цинхуа их сургууль байгуулагджээ.

 

1912 – Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөн Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд бэхлэн сууж, шинэ тутам Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.

1916 – Дэлхийн нэгдүгээр дайн: Их Британийн явган цэргийн зургадугаар суман Оттоманы эзэнт гүрний армид бууж өгөв. Энэ нь тус дайны түүхэнд Британийн цэргийн хүч бууж өгсөн эхний бөгөөд сүүлийн тохиолдол болсон юм.

1933 – Английн цомын хөлбөмбөгийн шөвгийн тоглолтод “Эвертон” баг “Манчестер Сити” багийг 3:0 харьцаатайгаар хожив. Энэ тоглолт нь хөлбөмбөгийн түүхэнд тоглогчид нь хувийн дугаартайгаар талбайд гарснаар алдартай.

 

1936 – А. Микояны нэрэмжит мах комбинатад Зөвлөлтөд алдартай “докторын” нэртэй хиамын жорыг бүтээжээ.

1936 – Дээд ангиллын гэх “ЗИС-101” машины анхны хоёр загварыг энэ өдөр И.В. Сталин ба зөвлөлтийн засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Загвар ЗХУ-ын дээд удирдлагад зориулагдсан байв.

1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Итали дахь Германы арми холбоотон гүрнүүдэд бууж өгөв.

 

1945 – Зөвлөлтийн армид бүслэгдсэн Берлин хотноо газар доорх нууц байранд фашист Германы лидер Адольф Гитлер, Ева Браун хоёрын хурим боллоо. Дараагийн өдөр нь хосууд амиа хорложээ.

1946 – Олон улсын цэргийн шүүхийн дорно дахины хэлтэс Японы ерөнхий сайд Тожо Хидеки болон бусад 28 хүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.

1951 – БНХАУ-ын Засгийн газар Төвөдийн тусгаар тогтнолыг хэрэгсэхгүй болгож, автономит эрх олгов.

 

1965 – Пакистаны Сансар болон агаар мандал судлалын хүрээлэн “Рехбер” хөлгийг амжилттай хөөргөв. Пакистан улс түүхэндээ долоо дахь удаагаа сансрын хөлөг хөөргөсөн нь энэ болсон юм.

1970 – АНУ болон Өмнөд Вьетнамын цэргийн хүч Камбож улс руу довтлов.

1986 – АНУ-ын Лос-Анжелес хотын нийтийн номын санд гал гарч 400 мянган ном, түүхийн сурвалж устаж үгүй болов.

 

1991 – Бангладеш улсын Читтагонг дүүрэгт хүчтэй шуурга дэгдэж 138 мянган хүн амиа алдаж, 10 сая хүн орох оронгүй болжээ. Түүхийн сурвалжид дурдсанаар тухайн үед салхины хурд цагт 249 км-т хүрч байсан гэдэг.

1992 – АНУ-ын Лос Анжелес хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгджээ. Цагдаагийн ажилтан хар арьст Родни Кингтэй зүй бусаар харьцсаныг эсэргүүцсэн жагсагчид сүүлдээ хяналтаа алдаж Лос Анжелесийн дэлгүүр, албан газрыг түйвээсэн байна. Гурван өдөр үргэлжилсэн энэ жагсаалын улмаас 63 хүн амиа алдаж, 100 гаруй үйлчилгээний газар их хэмжээний хохирол амсчээ.

2002 – Сьерро-Леонд 1000 каратын алмаз олджээ.

 

2011 – Их Британийн хаан ширээ залгамжлагч Уильяам болон Катерин Миддлтон нар Вестминстерын сүмд хуримлажээ.

2015 – Америкийн мэргэжлийн бейсболын лигийн ээлжит тойргийн тоглолтын хүрээнд учраа таарсан Балтимор Ориолес, Чикаго Уайт Сокс багийн тоглолт хоосон цэнгэлдэхэд болжээ. Балтимор хотод гарсан үймээн, самууны улмаас цэнгэлдэхийг хаасан юм. Энэ нь тус тэмцээний түүхэнд тохиосон анхны тохиолдол болсон билээ.

Холбоотой мэдээ