Өнөөдөр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар мэдээлнэ

2019-04-29 446 0

 

08.00 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, 2019 оны төсвийн харьцуулсан тооцоо ба Ногдол ашиг” уулзалт “Blue Sky” зочид буудалд болно.

09.00 цагт “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-т зориулсан “МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019” болно.

10.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээ болно.

-АТГ-ын гадна талбайд “Босоо хөх Монгол”, Нэхүүл болон “Манан дэглэмийн эсрэр монгол түмний нэгдэл” ТББ-ууд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах жагсаал зохион байгуулна.

 

11.00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Зам тээврийн салбараар үйлчлүүлдэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь” сэдвээр өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

-СТО-нд Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг Японд болох ДАШТ-ий талаар мэдээлнэ.

– “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн зохион байгуулагч нар “Туушин” зочид буудалд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

-Монгол ньюс мэдээллийн төвд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн мэдээллийг нээлттэй болгох талаар мэдээлнэ.

-“Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн талаар мэдээлнэ.

 

11.30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн хууль бус ажлын талаар мэдээлнэ.

-Үндэсний мэдээллийн төв”-д Ардчилсан намын гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзах талаар мэдээлнэ.

16.00 цагт Математикийн улсын 55 дугаар олимпиад Корпорейт Конвеншин төвд эхэлнэ.

Холбоотой мэдээ