Гишүүдийн таслалтыг Б.Наранхүү, Н.Номтойбаяр, хоцролтыг С.Батболд, Ж.Мөнхбат нар тэргүүллээ

access_time 2018-07-31
remove_red_eye 698

УИХ-ын 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байгаа билээ. Тэгвэл бид өнгөрсөн хаврын чуулганд УИХ-ын гишүүд хэрхэн оролцсон талаарх ирцийн мэдээг танилцуулъя.

Хаврын чуулган нийтдээ 27 удаагийн нэгдсэн хуралдаан хийсэн байна.

27 удаагийн нэгдсэн хуралдаанд шалтгаангүйгээр гурваас дээш тасалсан гишүүдийг танилцуулбал:

Б.Наранхүү 10 удаа
Н.Номтойбаяр 6 удаа
Л.Оюун-Эрдэнэ 5 удаа
Ж.Энхбаяр 4 удаа
С.Жавхлан 3 удаа нар байна.
Тэгвэл мөн нэгдсэн хуралдаанд хамгийн олон удаа хоцорсон гишүүдэд:

С.Батболд 13 удаа
Ж.Мөнхбат 12 удаа
С.Эрдэнэ 10 удаа
Ж.Эрдэнэбат 10 удаа
О.Баасанхүү 9 удаа
Д.Мурат 9 удаа
Х.Нямбаатар 9 удаа
Д.Сумъяабазар 9 удаа
А.Сүхбат 9 удаа
Н.Учрал 9 удаа
Ж.Энхбаяр 9 удаа тус тус хуралдаанаас хоцорсон байна.
Тэгвэл УИХ-ын хуралдаанд нэг ч таслалт, хоцролтгүй ганцхан гишүүн байгаа нь Ё.Баатарбилэг байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549