Сүхбаатар аймагт зургаан залуу нэг эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ

2018-10-05 869 0

 

Сүхбаатар аймагт онц ноцтой хүчирхийллийн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн “нэгэн телевиз”-д сэтгүүлчээр ажилладаг эмэгтэйг зургаан залуу хүчирхийлсэн байна. Тухайн эмэгтэй хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ.

Ухаан ороход хувцсыг нь урьж таслан байж боломгүй бүх бохир аргаар уг бүсгүйг зургаан залуу ээлжлэн хүчирхийлсэн аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хоёр залуу сэтгүүлч эмэгтэйн ууж байсан согтууруулах ундаад ухаан алдуулах зүйл хийсэн байх магадлалтай гэжээ.

Улмаар ухаан алдсаны дараа тухайн хоёр залуу нэмж дөрвөн залуу дуудан, зургуулаа нийлж хүчирхийлжээ гэсэн юм. Энэ хэргийн талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Ийм хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Эх сурвалж: Medee.mn 

Холбоотой мэдээ