Төрсөн эцэг эх нь 17 настай охиноо үхрээр солисон хэрэг гарчээ

2019-04-27 8832 0

 

Өмнөд Судан улсад амьдардаг Ниалон Нонг Дан Жаланг гэх 17 настай охины гэр бүл 2018 оны 10-р сар гэхэд иргэний дайны хөл болон өлсгөлөнд бүрэн нэрвэгдэж цаашид амьдрах аргагүй болжээ. Иймд охины эцэг эх төрүүлсэн ганц охиноороо тахил өргөхөөр шийдсэн байна. Түүний эцэг эх охиндоо хамгийн сайхан хувцаснуудыг нь сонгон өмсүүлж фото зургийн студид төрөл бүрийн зураг даруулсны дараа зургийг нь олон нийтийн сүлжээгээр дэлгэн нээлттэй дуудлага худалдаагаар үнэ хаялцуулсан аж. Уг дуудлага худалдаанд зургаан хүн тунаж өрсөлдсөн бөгөөд тэдний дотор Өмнөд Судан улсын нэгэн мужийн дарга хүртэл байсан юм.

 

 

Гэвч олон цагийн турш ширүүхэн өрсөлдсөний эцэст Өмнөд Суданы бизнесмен Дэвид Маёом гэх эр 3 ширхэг Landcruiser 200 маркийн автомашин болон 530 толгой үхэр, 10,000 долларыг амлаж ялагч болсон байна. Хамгийн хачирхалтай нь уг эр түүнээс гадна 9 эхнэртэй бөгөөд залуухан эхнэр хүссэн тул ийм үйлдэл хийсэн хэмээн хэлжээ. Тэдний хурим 2018 оны 11-р сард болж өнгөрсөн юм. Харин уг хуримд охин очихыг хүсээгүй боловч эцэг, эх хоёр нь баян эрийн бие хамгаалагчидтай нийлэн хүчээр хурим болох газар авчран гэрлэлтийг нь хийсэн аж.

 

 

Тус улсад сүүлийн 10 гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайн болон түүнээс үүдэн бий болсон их өлсгөлөнд нийт 5 сая гаруй хүн нэрвэгдсэн байна. Мөн Өмнөд Суданы эмэгтэйчүүдийн 52 хувь нь амьдралын эрхээр 18 нас хүрэхээсээ өмнө нөхөртэй болдог ажээ. Хамгийн харамсалтай нь гэр бүлийнхэн нь нэгнээ зарах тохиолдол уг улсад их ажиглагддаг аж. Охины дуудлага худалдаа болсноос хэдхэн хоногийн дараа зургийг нь тавьсан цахим компаниуд яаралтай арга хэмжээ аван тус хуудсыг хаасан боловч охин нэгэнт зарагдсан байлаа. Өнөөдөр уг охиныг Өмнөд Суданы хамгийн үнэтэй бүсгүй хэмээн дууддаг болов.

Холбоотой мэдээ