Өдөртөө 14-16 хэм дулаан байна

2019-04-27 486 0

 

Улаанбаатар. Нийслэл хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.

Малчид, иргэдэд анхааруулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, дулаахан байна.

2019 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 5 дугаар сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Холбоотой мэдээ