Монгол дээл нударгатай болсон түүх

2019-04-27 1654 0

 

Эртнээс монголчууд хахуульд дургүй байж ээ. Үүнийг монгол дээлний нударга гэрчлэх юм. Монгол үндэсний дээл нударгатай болсон нь Манжуудаас хахууль авахгүй гэснийх байж.

Энэ талаар Х.Нямбуу гуай “Хамгийн эрхэм ёсон” номондоо тодорхой өгүүлсэн байх юм.
Монгол хувцасны түүх бол манай ард түмний эрх чөлөөний тэмцлийн түүх. Манж хятад нар монголчуудын гарт юмбүү мөнгө атгуулж, хахуульдаж Монголын газар нутгийг эзлэх далд санаа агуулж байсан гэдэг.

Тэгээд монголчуудын дээлийн ханцуйг тал юмбүү хэлбэрийн нударгатай болгосон байна. Дээлийн нударгыг буулган хоёр ханцуйгаа нийлүүлж, хоёр нударганы омгийг гадагш хандуулан баривал яг л юмбүү мөнгө мэт харагддаг гэнэ.

Энэ нь мөнгөн юмбүүгээ гарт нь бариулан хүлье гэсэн утгатай тул дайсны арганд орохгүй гэж монгол хүн нударгаа ямагт эргүүлдэг болсон түүхтэй юм байна.

Холбоотой мэдээ