Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбогдуулан шалгаж байна

2019-04-27 933 0

 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д шилжүүлэх шийдвэр гаргасан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг АТГ, Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийг хэрэг үүсгэн шалгаж байна.

Түүнээс цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа мэдүүлэг авчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын “Ростех” компани, “Монголын зэс корпораци”-д өөрийн эзэмшлийн хувиа шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн, төрд худалдан авах боломжоос татгалзсан зэрэг асуудалд түүнийг хуулийн байгууллага буруутгаж буй аж.

 

Түүнчлэн энэ асуудалтай холбогдуулан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллаж байсан болон дээрх Засгийн газрын хуралдаанд оролцсон тухайн үеийн сайдуудаас ч гэрчийн мэдүүлэг авч байгаа аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компани худалдан авсан асуудалтай холбоотойгоор дээрх 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорэйшн” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Холбоотой мэдээ