Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэргийн талаар буруу зөрүү ярьсаар

access_time 2018-10-05
remove_red_eye 177

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан хэрцгийгээр амь насаа алдаад 20 жилийн нүүрийг үзэж байна. Эл хэргийг илрүүлэнэ гэдэг амлалтаар улс төрд өн удаан сууж байгаа хүн бол Хууль, зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж юм. Хэрэг үйлдсэн гэх Амгаланбаатар нарын хүмүүс ялаа үүрээд шоронд сууж байгаа хэдий ч хууль зүйн сайдын удирдсан цагдаа хүчнийхэн өнөөдрийг хүртэл захиалагчийг олж илрүүлж чадахгүй явна.

Хамгийн харамсалтай нь С.Зориг агсны хэргийг илрүүлж захиалагчийг олно, зарлана хэмээн ярьсаар хууль зүйн сайд болсон Ц.Нямдорж уг хэргээр ял авсан Амгаланбаатарынхаа талаар хоёр өөр юм ярьж явааг сошл орчинд хүчтэй шүүмжлэлд өртөх болов. Эхний удаа Амгаланбаатар бол насаараа шоронд суух хүн учраас С.Зоригийн хэрэг дээр худлаа ял үүрч байгаа хүн гэж тэрээр сэтгүүлчдэд ярьжээ.

Харин өчигдөрөөс эхлэн тэрээр “Амгаланбаатар шүүх хурал дээр захиалагчаа хэлсэн” хэмээн ярьж эхэлсэн нь олон нийтийг төөрөгдөлд оруулаад байна. Өмнө нь сайдын хэлсэн үгээр бол Амгаланбаатар худлаа хэлж хүн гүтгэж ял үүрдэг муу хүн байх ёстой. Сайдын өнөөдрийн үгээр болохоор Амгаланбаатар захиалгчийг хэлсээр байтал шүүх тоохгүй байгаа болж таарсан. Нэг хүний тухай хоёр үнэн гэж байхгүй болохоор сайдын зөрүүтэй ярианд төөрөлдсөн ацахим хэрэглэгчид эрхэм хууль зүйн сайдаас аль хэлсэн чинь үнэн юм бэ хэмээн асуусан видео шторкыг хийжээ.

Уншигч та бүхэн доорж бичлэгээс Ц.Нямдорж сайдын зөрүүтэй яриаг харьцуулж үзнэ үү

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549