Жонни Депп орос бүсгүйтэй гэрлэнэ

access_time 2019-04-26
remove_red_eye 146

 

 

Нэрт жүжигчин Жонни Депп 20 настай орос бүжигчин бүсгүйтэй гэрлэхээр зэхэж байгаа тухай Daily Mail мэдээллээ. Полина Глен бүсгүй Санкт Петербург хотод төрж өссөн бөгөөд хоёр жилийн өмнөөс Лос Анжелост ажиллаж амьдрах болжээ. “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны одтой тэрээр жилийн өмнө нэгэн үдэшлэг дээр танилцаж дотноссон гэнэ.Зарим эх сурвалж тэднийг хамт амьдарч, Жонни Депп харшийнхаа харуул хамгаалалтыг чангатгасан хэмээн бичиж байна.

Эргэн сануулахад, 55 настай жүжигчин эр 2017 од Эмбэр Хердээс дуулиантайгаар гэрлэлтээ цуцлуулсан юм.Хуучин эхнэр нь түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549