МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭРЭЭ ажил үйлс бүтдэгийн учир

access_time 2019-04-26
remove_red_eye 568

 

 

МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭРЭЭ

Эрт үед манжийн хаан Амарбаясгалант хийдийг бариулах болж уг барилгын ажлыг гүйцэтгэх үүргийг манж амбан нарт даалгаж гэнэ. Гэтэл тэрхүү том сүмийг барьж дуусангуут л нурж унаад байж. Манжийн хаан амбан бүрээс л тэр сүм баригдсан уу гэхэд тэд бүгд л үгүй гэж хэлээд цаазлуулдаг байж. Ингэсээр 7 амбаны толгой авчээ. Харин найм дахь амбанаар монгол хүнийг томилж гэнэ.

 

Удалгүй манжийн хаан шинэ амбаныг дуудаж өнөө сүм баригдаж дуусав уу гэж асуув. Монгол амбан тийм гэсэн ч толгойгүй, үгүй гэсэн ч толгойгүй юм чинь гэж бодоод тийм ээ баригдаж дууссан гэж хэлж гэнэ. Манжийн хаан ч элч илгээж шалгахад сүм баригдаж дууссан бөгөөд дахин нураагүй байсан гэнэ. Үүнээс хойш “монгол хүн амны билгээрээ” гэх үг гарчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549