Б.Баатархүү: Талийгаач буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно

2019-04-26 1039 0

 

 

Дөнгөж сая 100 айлын автобусны буудал дээр эрэгтэй хүн буудуулан амиа алдсан хэрэг гарлаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс тодруулахад “СБД-ийн 11-р хороо 100 айлын автобусны буудал орчимд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл өнөө өглөө 06 цаг 15 минутад Шуурхай удирдлагын төвд ирсэн.

 

Хэргийн газарт шуурхай очиход толгойноос нь цус гарсан байдалтай нас барсан эрэгтэй байсан. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Талийгаач буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа” гэсэн юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач 40 орчим насны эрэгтэй байжээ. Шүүх эмнэлгийнхэн хэргийн газарт ажиллаж байна. Сэжигтэн хэргийн газраас оргон зайлсан учраас түүнийг цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ