Хадам ээж

access_time 2019-04-25
remove_red_eye 392

Намайг 11 настайд аав маань хорвоог орхисон. Би нэг охин дүүтэй байлаа.

Гэрийн эзэгтэйн ажилтай ээжид минь тэр үеэс амьжиргаагаа залгуулах үүрэг хариуцлага оногдов. Дүү бид хоёрыг хоолгүй, хувцасгүй явуулж байгаагүй ч байнга л санхүүгийн эрх чөлөөгүй байдаг байв.

Дээд сургууль төгссөнөөс 2 жилийн дараа би гэрлэлээ. Анхнаасаа л хадам ээждээ би сайн байлаа. Хадам ээж ч надад маш сайн байдаг байв.

 

Гэрлэснээс хойш 10 жилийн дараа төрсөн ээж маань хүндээр өвчлөв …

Ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовж байсан ч хагалгааны зардал ,эмнэлгийн төлбөрт бүүр их санаа зовж байлаа. Нөхөртөө хэллээ. Нөхөр маань “Санаа бүү зов. Маргааш мөнгө орж ирэх учир өнөөдөр сайхан амар” гэлээ.

Маргааш нь төрсөн ээжийгээ эмнэлэгт хэвтүүлэхээр гэртээ ирсэн ч, ээж ч бас амархан гэрээсээ гарч эмнэлэгт хэвтсэнгүй. “Цэгцлэх ажлаа цэгцлээд 4 хоногийн дараа эмнэлэгт хэвтье” гэв. Гэр лүүгээ явах замдаа автобусан дотор нулимс өөрийн эрхгүй асгарч явлаа.
Тэр үед хадам ээж утсаар ярив.

 

“Нараа….. уйлаад байгаа юм уу…битгий уйлаа… маргааш надад 3 цаг гаргаач…”

Маргааш нь хадам ээжтэйгээ болзсон газраа уулзав. Хадам ээж тодорхой төлөвлөсөн юмгүй намайг уламжлалт эмнэлэг рүү дагуулан явлаа. Урьдчилан захиалга өгсөн эсэхийг мэдэхгүй ч эмч ингэж хэллээ…”Асрах хэрэгтэй гэсэн үү???”

Судас барьж үзээд биед сайн эм өглөө. Их дэлгүүр рүү дагуулж явлаа. Үнэндээ надад тэр нь төвөгтэй санагдаж байлаа. Гэмшсэн сэтгэл байсан бололтой. Бэлтгэлийн хувцас, хөнгөн амралтын хувцас 4 хосыг авч өглөө.

Тэгээд хамтдаа гэр лүүгээ явав. Хадам ээж одоо л нэг ам нээж ярьж эхэллээ.
“Өвчтөнөөс илүү асарч байгаа хүнд хэцүү байдаг юм. Эмнэлэгт байгаа гээд хаа хамаагүй юм бүү ид. Хамаагүй юм бүү өмс.”гээд дугтуйтай мөнгө өгөв.

Ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөөрэй. Чи хадамд гарлаа гээд мөнгө олигтой хураасан биш дээ…Тэгээд энэ тухай үхэн үхтлээ чи бид хоёрын нууц хэвээр хадгал. Нөхөр чинь эмнэлгийн төлбөр өгнө гэвэл түүнийг ч бас ав……Миний хүү боловч нас бага хүүхэд шиг зан чанар байгаа тул хэрүүл хийхдээ төрхөмдөө мөнгө зарцуулсан гэж нэг удаа ч яриулж болохгүй. Тиймээс чи бид хоёр л мэдэж байвал болоо….”

Гээд миний гарт атгуулав. Би ч өвдөг сөгдөн хадам ээжийн өмнө бөн бөн уйлав.
40 сая төгрөг байлаа. Ээж маань тэр мөнгөөр хагалгаа хийлгэн эмчилгээ авсан ч……
Хойтон жилийн хавар нь өөд болсон юм.

Эмнэлгээс өнөөдөр “ээжийн чинь хамгийн сүүлчийн өдөр” гэж хэлэхэд нулимс өөрийн эрхгүй урсаж байсан юм. Нөхөр лүүгээ залгасан ч, гэнэт хадам ээжийгээ саналаа… өөрөө ч мэдэлгүй уйлсаар хадам ээждээ хэллээ. Хадам ээж минь нэг цагийн дараа нөхөртэй санд мэнд ирлээ.

 

“Ээж ээ, ээжээ…… хадам ээж ирлээ….. ээжээ…
Ноднин жил таны хагалгааны мөнгийг өгсөн хадам ээж……ирлээ.”

Хадам ээж маань түрийвчнээсээ нэг зүйл гаргаж ирээд ээжийн гарт атгуулав…
Бид хоёрын хуримын зураг байлаа.

“Худаа!!! Нараад санаа бүү зовоорой. Дүү охинд нь ч санаа бүү зовоорой. Би сүйн бэлгийг нь сайн бэлдээд хадмын гэрт илгээнээ.Санаа зоволгүй амар тайван явдаа…”

Тэр үед худлаа гэж бодогдмоор ухаангүй байсан атлаа ээжийн минь нүднээс нулимс урссан юм. Ээж сонсож байсан байна….

Гэр бүлийнхэн бүгд ирж ээж маань 2 цаг хиртэй байснаа амьсгал хураав.
Ухаан мэдрэлээ алдан нулимс урсгаж байсан намайг бат түшиж хадам ээж хамт уйлж байлаа. Хадам ээжийг яв гэсээр атал 3 хоног хамт байж оршуулгын ажилд оролцсон юм.

Бидэнд хамаатан бараг байхгүй. Амьдрах гэдэг үнэхээр хүнд байсан болохоор ээжид маань найз ч бараг байсангүй. Гэвч хадам ээжийн буянаар ээжийн минь оршуулга 3 хоног дуу чимээтэй, хөл хөдөлгөөнтэй байлаа.

Хадам ээж миний дүүд хүртэл үнэхээр сайн хандсан. Манай гэр бүл гадагшаа аялалаар явсан хойгуур хадам ээж дүүг маань сайн халамжилдаг байв. Аз болоход дүү хадам ээж хоёр сайхан харилцаатай байлаа.

Дүү маань гэрлэх болоход хадам ээж надад дахин дугтуйтай мөнгө өгсөн юм.

Хадам ээж, нөхөр хоёр маань тус тусдаа надад дүүгийн хуриманд мөнгө бэлдэж өгөв. Би авахгүй гэж зүтгэв. Миний дансанд 30 саяыг хийсэн гэнэ. Хадам ээж дээр очоод уурламаар байлаа. Авахгүй гэлээ…. Хадам ээж хамт уйлангаа ингэж хэллээ.

“Нараа…санаж байна уу? Ээжийг тань өөд болоход дүү охины тань сүйн бэлтгэлийг сайн хийгээд хадмын гэрт явуулнаа гэж…амласныг минь……

 

БИ ҮҮНИЙГЭЭ ХИЙХГҮЙ БОЛ ХОЖИМ ЭЭЖИЙН ЧИНЬ ЦАРАЙГ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ХАРАХ БИЛЭЭ…”

Ингэж хадам маань ээжид амалсан үгэндээ хүрсэн юм.
Би тэр өдөр ч бас ихээр уйлсаан…

“Хамгийн өрөвдөлтэй хүн бол тусламж өгсөн ч авахыг мэддэггүй хүн юм… Хэцүү үедээ хэцүү байна гэж хэлээд, уйлмаар үедээ сайн уйлж бай.
Дүү охинд тань ийм яриа зүгээр эсэхийг мэдэхгүй ч, хуримын ёслолд ээж аавын тань суудалд хадам аав бид хоёр нь суусан бол зүгээрсэн….” гэлээ.

Уг нь тэр суудалд би нөхөртэйгөө сууна гэж ярилцчихсан байв.
Бүгд эцэг эхгүй гэдгийг мэдэж байгаа ч…
Би энэ хүртэл үнэхээр бодоогүй байлаа…

 

Гэтэл дүү маань нөхөртэйгөө хамт “үнэхээр сайхан санаа байна “гэж баяртай хүлээж авлаа.Тэгээд охин дүү маань хадам аавын минь гараас хөтлөн сүйт бүсгүйн байранд баяртайгаар инээмсэглэсээр ,сэтгэл тэнүүн очиж билээ…

Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ…
Өнөөдөр хадам ээжийн минь 49 хоног…Гэр бүлтэйгээ, бас дүүгийн гэр бүл хамт түүний дурсгалын газар эргэж ирэв.

Буцах замдаа дүү маань маш их уйллаа. Өнөөдөр 10 жилийн өмнө хадам ээжтэй хийсэн нууцыг нөхөртөө задлав.
Тэр үед төрсөн ээжийн минь эмнэлгийн зардлыг хадам ээж төлсөн гэдгийг……

Би одоо хоёр хүүтэй…Би одоо ч амьжиргааны мөнгөнөөсөө илүүчлэн хувааж тусад нь хадгалдаг.
Хадам ээжийн надад хийж өгсөн шиг….

Би ч бас хожим хадам ээж шигээ бэрүүддээ тэгж хийж өгөхийн тулд…
Үргэлж надад хязгааргүй хайрыг соёрхож байсан миний хадам ээж……

Ээжээ, танд баярлалаа. Хадам ээж таныхаа үлгэр дууриалал үзүүлсний ачаар би зөв зогсох чадвартай байгаа шүү……

Хэцүү үеийг сайн давж чадаж байгаа… Таныгаа их санаж байна….Би танаас авсан ивээлээ заавал олон хүнд соёрхож хуваалцаж амьдрах болноо….

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549