ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЛАА

2019-04-25 1038 0

 

Хамтран амьдрагчаа заналхийлж, амь насанд нь хүрсэн байж болзошгүй хэрэг өнгөрөгч долоо хоногт Төв аймагт гарчээ. Тодруулбал, тус аймгийн Батсүмбэр суманд Хүйн голын эрэг орчмоос гаднын нөлөөтэй нас барсан 35-40 орчим насны эмэгтэй хүний цогцос олдсон байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй нүүр гар, уруул хэсэгт цус хуралттай байсан гэнэ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ:dnn.mn

Холбоотой мэдээ