Таканойва ёкозуна асан Харумафүжиг өнөөдөр шүүхэд өгчээ

access_time 2018-10-04
remove_red_eye 160

 

Өнгөрсөн оны аравдугаар сард гарсан сүмо бөхчүүдийн зодооны хэрэгт холбогдсон талууд албан бус шугамаар тохиролцоонд хүрч чадаагүй тул хохирогч тал шүүхэд ханджээ.

Уг хэргийн үеэр зодуулж хохирсон гэгдэж байгаа 28 настай сүмоч Таканойва өнөөдөр ёкозуна асан, 34 настай Харумафүжигээс 24.13 сая иен ($211,000) нэхэмжилж Токио хотын шүүхэд хандсан байна.

2017 оны аравдугаар сард Тоттори хотод болсон хэрэг явдлын дараа Харумафүжи буруугаа хүлээж, зодог тайлсан юм.

Таканойва зодуулсны улмаас үүссэн гэмтлээ эмчлүүлсний зардлыг, бас гэмтлийн улмаас оролцож чадаагүй тэмцээнийхээ цалинг нэхэмжилжээ.

Тэрээр арваннэгдүгээр саын барилдааныг өнжсөн тул нэгдүгээр сарын барилдаанд зиндаа буурч (жүрёд шилжсэн) барилдсан юм.

Дараа нь Таканойва макүүчи зиндаанд дэвшиж, сая дууссан есдүгээр сарын барилдаанд мэгаширагийн 13 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Маргалдагч хоёр нь хоёул Монгол бөхчүүд бөгөөд уг хэрэг явдалд ёкозуна Хакухо, Какурю зэрэг бусад Монгол бөхчүүд мөн холбогдсон юм.

Энэхүү зодооны хэргийн улмаас Таканойвагийн дэвжээний эзэн, ёкозуна асан Таканохана саяхан сүмогийн ертөнцийг орхиж байгаагаа зарлаж байв.

Таканоханаг явсны дараа Японы Сүмогийн Холбоо дэвжээг нь татан буулгаж, Таканойва зэрэг бөхчүүдийг нь Чиганоура дэвжээнд шилжүүлжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549