Өнгөрсөн сард 200 мянган иргэн гадаадад аялжээ

2019-04-24 517 0

 

Манай улсад энэ оны эхний гурван сард 75.2 мянган жуулчин иржээ. Ингэхээр жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеэс 4695-аар нэмэгдсэн байна. Өсөлтийг хувиар илэрхийлбэл 6.7 байгаа юм. Ингэснээр аялал жуулчлалын салбарын орлого 76.3 сая ам.доллар болжээ.

Жуулчдыг улсаар нь ангилбал, хамгийн их буюу 27.2 мянга нь БНХАУ-ын жуулчин байгаа бол ОХУ-ынх 25.2, БНСУ-ын жуулчин 7.3, Японых 2.6, АНУ-ынх 1.8 мянга байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн сард гэхэд давхардсан тоогоор манай улсын 200 мянган иргэн гадаадад аялжээ.

Холбоотой мэдээ