ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

access_time 2018-10-04
remove_red_eye 123

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Гишүүдийн олонх дэмжсэнээр Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдлөө.

Энэхүү шийдвэрийг гаргамагц МАН-ын Удирдах зөвлөл яаралтай хуралдаж дараагийн сайдаар хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцэн тогтжээ. УЗ-өөс Зам тээвэр, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Сайдын албан тушаалд Я.Содбаатараас гадна УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын нэр яригдаж байсан билээ.

Ийнхүү сайдад нэр дэвшүүлэх хүний нэр ил болсноор УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдах гэж байна.

Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг бүлэг дэмжвэл Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хороодоор асуудлыг хэлэлцээд эцэст нь УИХ-ын чуулганаар оруулж батлах юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549