2020 он гэхэд 2.2 сая иргэнийг хепатитийн “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна

access_time 2019-04-22
remove_red_eye 93

 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ онд нэг сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ. Тус ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгийг нь зарцуулсан байна.

Энэ онд эрүүл мэндийн салбарынхан элэгний “D” вирусын эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт тавиад байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн онд “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт 695 мянган хүн хамруулахаас 510 мянган хүнийг шинжилсэн байна. Ирэх 2020 он гэхэд 2.2 сая иргэнийг хепатитийн “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилт тавьжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549