Г.Ариунбаатар гавьяат өргөдлөө өгчээ

access_time 2018-10-03
remove_red_eye 774

 

МУГЖ Г.Ариунбаатарыг Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театр хөөсөн тухай эрхэм дуучин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл гавьяат маань багштайгаа хамт өргөдлөө өгчээ.

Тодруулбал, Буриадын Соёлын сайд Соелма Дагаева Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Аюна Владимировна Цыбикдоржиеваг энэ сарын 20-нд ажлаас нь халсан. Захирлаа дэмжсэн уран бүтээлчдийн хэсэг нь театраас гарна гэдгээ илэрхийлж байсан. Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин тэдний нэг. Дарима Лхасарановна өчигдөр халагдах өргөдлөө өгсөн байна. Өргөдлийнхөө зургийг тэрбээр нүүр номондоо тавьж, “Бүгдэд чинь их хайртай шүү” гэж бичжээ. Ийн Дарима Линховоин энэ сарын 9-нд ажлаас гарахаар шийдсэн байна. Дарима Линховоинийг Г.Ариунбаатарын багш гэдгээр нь урлаг сонирхогчид мэдэх юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549