Гадаадын 4,900 иргэн хөдөлмөрийн гэрээгээр Монголд ажиллаж байна

2019-04-19 536 0

 

Монгол Улсад 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 91 улсын 4,900 иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн

38.1 хувь нь БНХАУ

9.7 хувь нь Австрали

6.7 хувь нь ОХУ

5.6 хувь нь БНСУ

5.2 хувь нь АНУ

5.0 хувь нь БНСВУ

3.9 хувь нь Өмнөд Африк

3.5 хувь нь Канад

3.5 хувь нь Филиппин

3.2 хувь нь Их британи

15.7 хувь нь бусад улсын харьяат байна.

Тэдний 0.5 хувь нь 20 хүртэлх насныхан байгаа бол хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насныхан аж.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 51.3% буюу 2,500 нь дипломын болон бакалаврын дээд мэргэжилтэй бол

37.9% нь техникийн болон мэргэжлийн

4.0% нь тусгай мэргэжлийн дунд

3.7% нь бүрэн дунд

3.1% нь суурь боловсролтой.

Харин хамгийн ихээр ажиллаж буй салбар нь уул уурхай байгааг доорх график илтгэж байна.

Холбоотой мэдээ