Оросын ядуучуудын тоо 19 саяд хүрчээ

access_time 2019-04-19
remove_red_eye 283

 

Орост ядуучуудын тоо 19 саяд хүрээд байгааг Ерөнхий сайд Дмитрий Медведев Төрийн Думад хийсэн танилцуулгынхаа үеэр хэллээ.

“Эдгээр 19 сая хүн энгийн амьдралын түвшингээр амьдарч чадахгүй байна гэсэн үг. Ядуу байгаагийн шалтгаан нь янз янз. Ядуурлын шалтгаан бүртэй тохирсон арга, хэлбэрээр тэмцэх хэрэгтэй. Ядуурлыг бууруулах чиглэлд төрөөс үзүүлж байгаа дэмжлэг зөвхөн ядуу иргэдийн орлогод анхаарал хандуулах биш зарлагад ч анхаарал хандуулж байж үр дүнд хүрнэ” хэмээн Ерөнхий сайд хэллээ.

Мөн олон хүүхэдтэй гэр бүлд онцгой анхаарал хандуулахыг Ерөнхий сайд Думын гишүүдээс хүслээ. Олон хүүхэдтэй өрхийг дэмжих хуулийн зохицуулалт хийхийг Дмитрий Медведев хүслээ. Түүнээс гадна олон хүүхэдтэй өрхийн ипотекийн зээлийн төлөлтөд дэм болох үүднээс 450 мянган рублийн тэтгэмж олгож байхыг Төрийн Думаас хүссэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549