ГРЕКТ ГАРСАН ОЙН ТҮЙМЭРТ 91 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

access_time 2018-07-31
remove_red_eye 91

Грекийн Афин хотын захад орших Мати тосгонд өнгөрсөн долоо хоногт гарсан ойн галт түймэрт 91 хүн амь үрэгдэж, 25 хүн ор сураггүй алга болж, 2000 өрх гэр шатсан болохыг холбогдох аврах ажилтнууд тогтоожээ. Долдугаар сарын 23-нд Мати тосгонд гал түймэр хүрээлэх ойн моднуудад гарч цагт 60 метрийн хурдтай салхины эрчээр ойр хавийн нутаг дэвсгэрт тархсан нь нөхөж баршгүй их хохирол учруулсан буй. Галт түймрийг унтраахын тулд Грек улс Европын холбооноос тусламж гуйн тархаад байсан ойн түймрийг унтрааж чадсан байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нийт ард түмнээсээ уучлалт гуйж гарсан амь үрэгсдийн тоо их байгаад харамсаж эмгэнэл илэрхийлжээ.

Бельги улсын Брюссель хотод орших Гамшиг, өвчний тархалтыг судлах газраас Грект болсон гал түймрийг 1900 оноос хойш Европт тохиолдсон хамгийн хөнөөлтэй гамшиг гэдгийг тодорхойлсон аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549