Томуугийн вакцин 35-45 мянган төгрөгийн үнэтэй

2018-10-03 735 0

 

Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Азийн орнуудад вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгч Солонгос улсын GREEN CROSS компанийн GC FLU томуугийн вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийдэг болоод цөөнгүй жилийг үдэж байна. Жил бүр 10, 11 дүгээр сард хүйтэн сэрүүний улирал эхлэх үед сайн дурын үндсэн дээр томуугийн вакцин хийдэг. Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа дархлал тогтож, бүтэн жилийн турш томуу тусах эрсдэлээс хамгаалдаг тул томуугийн улирал буюу арваннэгдүгээр сараас өмнө болж өгвөл нэг сарын өмнө томуугийн вакцин хийлгэвэл зохимжтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Засгийн газрын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын тусламжаар авч, эрсдэлт бүлэгт үнэгүй хийдэг томуугийн вакцин одоогоор хараахан ирээгүй байгаа ажээ. Уг вакцин энэ сарын сүүлээр ирэх юм байна. Тиймээс ирэх арваннэгдүгээр сараас хийж эхлэх аж. Энэ жил улсын хэмжээнд 175 мянган тун вакцин ирэх юм байна.

Харин хувийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг аль хэдийнээ хийгээд эхэлжээ. Тухайлбал, “Сонгдо”, “Интермед”, “Баянгол” зэрэг эмнэлгүүд томуугийн вакциныг үнэ төлбөртэй хийж байна. Үнийн хувьд 35-45 мянган төгрөгөөр хийж байгаа ажээ. Томуугийн вакцин хийлгэхийн тулд заавал эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд вакцинын үнэд эмчийн үзлэгийн төлбөр багтаж байгаа аж.

Холбоотой мэдээ