Хулгайд алдагдсан машиныг хандгай олж өгчээ

2019-04-18 1045 0

 

Энэ явдал Канадын Ньюфаундленд аралд болжээ. Арлын өмнөд биед орших Сент Жонс хотын цагдаагийн газарт энэ сарын 13-ны бямба гаригт хандгай гудамжаар сэлгүүцэж байгаа тухай дуудлага хэд, хэдэн удаа ирсэн байна.

 

Цагдаа нар дуудлагын дагуу шалгалт хийж, хандгайг олоод ой руу туухыг оролдсон ч бүтэлтэй болсонгүй, аварга биет өөрийн замаа хөөсөөр байсан аж.

Гэтэл харин хандгай явсаар цагдаа нарыг хулгайд алдагдаад удаж байсан машин дээр яг аваад ирсэн байна. Хотод орж ирсэн хандгай ингэж цагдаа нарын ажилд тусалжээ.

Холбоотой мэдээ