Дэлхийн хамгийн загварлаг цэргийн дүрэмт хувцаснууд

2019-04-17 1286 0

ОХУ-ын армийн дүрэмт хувцас

 

Дмитрий Медведев ОХУ-ын ерөнхийлөгч байхдаа баталсан цэргийн дүрэмт хувцасны загварыг Валентин Юдашкины загварын ордон гаргасан нь оросын батлан хамгаалахын албан хаагчдын дүр төрхийг үндсээр нь өөрчилсөн юм. Дүрэмт хувцасыг илүү их хялбаршуулан, мөрдөсийг нь мөрөн дээрээс энгэрээд нь шилжүүлж, хятадын хямд

Нацист Германы дүрэмт хувцас

 

Нацист Германы Вермахтын дүрэмт хувцасны загварыг гаргасан хүн бол алдарт Хьюго Фердинанд Босс (Hugo Ferdinand Boss) гэж олон хүмүүс эндүүрдэг. Гэхдээ түүний үүсгэн байгуулсан оёдлын үйлдвэр улсын захиалгаар нисэх хүчнийхэн, “SS”, “Залуу Гитлерчүүд” бүлгэм болон бусад нацист байгууллагуудын хувцсыг үйлдвэрлэж байжээ. Дайны өмнөх жил, 1940-өөд оны эх гэхэд Боссын үйлдвэр цэргийн чухал байгууллагын тоонд орж цэргийн дүрэмт хувцас үйлдвэрлэх улсын захиалгад дарагдаж эхэлжээ. Ажиллах хүч хангалтгүй болж Дорнод Европоос хүчээр авчирсан ажиллагсад, францын цэргийн олзлогдогсдыг ажиллуулж байлаа. Гэхдээ Босс албадан ажиллагсдын асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар санаа тавьж байсныг гэрчлэх баримтууд хадгалагдаж үлдсэн байдаг болохоор түүнийг аймшигт нацист байсан гэхэд бас боломгүй. 1946 онд түүнийг нацистуудын идэвхтэй хамтрагч хэмээн сонгуулийн болон бизнес эрхлэх эрхийг нь хасч, тэр үеийн асар их мөнгө болох 80 мянган маркийн торгууль ногдуулсан байдаг.

Улаан армийн дүрэмт хувцас

 

1918 оныг хүртэл хаант оросын цэргийн дүрэмт хувцас хэрэглэсээр байсан Ажилчин тариачны улаан армийн цэргийн дүрэмт хувцасыг солихоор Цэргийн хэрэг эрхлэх ардын комиссар Троцкий түр цагийн комисс байгуулсан байна. Шинэ дүрэмт хувцасны загвар гаргах уралдаан зарлахад өмнө нь театрт зураачаар ажиллаж байсан туршлагатай Васнецов, Кустодиев, Езучевский, Аркадьевский нарын зураачид оролцжээ. Уралдааны дүнгээр хэнийг ч ялагчаар зарласангүй харин тэдний саналыг нэгтгэх үндсэн дээр загвар гаргасан байна. Энд хамгийн гол нь хаант засгийн цэрэг офицеруудын хэрэглэж байсан мөрдөсийг халах явдал байв. Шинээр будённыйн гэдэг эртний орос цэргийн дуулга шиг хэлбэртэй шовгор малгай орж ирсэн нь угтаа бол Оросын эзэнт гүрэн хувьсгалаас өмнө бэлтгэчихээд байсан ч армийн хэрэгцээнд нийлүүлж амжаагүй байсан гэдэг.

Швейцарийн гвардын дүрэмт хувцас

 

Цэргийн дүрэмт хувцасны загварын салбарт Ватикан дахь Швейцарийн гвардийн хувцас зохион бүтээсэн тухай домог ихэд түгсэн байдаг. Википедиа болон урлаг судлаач зарим нэгэн нь энэ дүрэмт хувцасны загвар аугаа Микеланжелогийн бийрээр анх бүтсэн гэдэг. Ромын папыг хамгаалдаг швейцарийн гвардийг 1506 онд үндэслэж байхад үнэхээр сэргэн мандалтын үеийн урлагт улаан-хөх-шар гэсэн тод өнгө голлож байсан. Гэхдээ яг энэ загварыг Микеланжело гаргасан гэсэн баримт алга. Ватиканы албан ёсны сайт ч Микеланжело гэсэн энэ хувилбарыг няцаагаад Рафаэль ч юм уу, Сэргэн мандалтын үеийн өөр мундагчуулаас энэ дүрэмт хувцасыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан байж болох юм гэдэг.

Италийн цагдаагийн дүрэмт хувцас

 

ХХ зууны загварын хоёр их мастерын хувьд тун адилхан түүх бий. Хэргийн учир нь өнөөгийн италийн цагдаагийн дүрэмт хувцасыг “Armani” бүтээсэн үү, эсвэл “Valentino” зохиосон уу гэдэг асуудал. Өөрөөр бас цагдаагийн хувцасыг загварын энэ хоёр хоёулаа бүтээлцсэн харин гүйцэтгэх үүргээрээ өөр өөр хувцастай байдаг энэ салбарын хувцасыг хувааж хийсэн гэсэн таамаг бас бий.

АНУ-ын армийн дүрэмт хувцас

 

Нэгдсэн улсын армийн дүрэмт хувцасны загвар гаргахаар “Authentic Apparel Group” АНУ-ын Батлан хамгаалах яамнаас албан ёсны лиценз зөвшөөрөл авсан нь 2013 оны арваннэгдүгээр сард тодорхой болсон. Пентагон ийнхүү армийн нэр брэндийг ашиглах эрх, зөвшөөрлийг түүхэндээ анх удаа энэ компанид өгсөн нь энэ. Гэхдээ энэ бол давуу эрх биш, харин бодит хамтын ажиллагаа. Яагаад гэвэл хувцасны эд анги, оёдол нэг бүрийг батлан хамгаалах яамны төлөөлөгчид армийн стандартад нийцэж байгаа эсэхийг нь нягт шалгаж авдаг. Худалдан борлуулсан үнийн эхний хэсгийг цэргийн албан хаагчид, ахмад дайчид, тэдний гэр бүлд үзүүлэх тусламжийн хөтөлбөрт зарцуулдаг байна.

Холбоотой мэдээ