Цахим орчинд таны цагийг хэмнэж, ажлыг тань хөнгөвчлөх ухаалаг аргууд

access_time 2019-04-17
remove_red_eye 385

Бид өдөр бүр өөрсдийн ажил болон хувийн амьдралдаа маш олон байдлаар интернет сүлжээг идэвхтэй ашигладаг билээ. Гэвч заримдаа интернетэд олон цагийг хий дэмий үрж, үр бүтээлгүй байх нь бий. Тэр ч үүднээс бид танд хүмүүсийн сайн мэддэггүй, цаг хэмнэх ухаалаг аргуудаас хүргэж байна.


1Хүчирхэг нууц үг бүтээх
Цахим сүлжээ, интернет банк болон чухал хэрэгтэй зүйлсийнхээ нууц үгийг бүтээхдээ энгийн үсэг тооны оронд өргөлттэй үсэг ашиглаарай. Тухайн үсэг дээр удаан дарснаар төрөл бүрийн өргөлттэй үсгүүд гарч ирэх болно.

 

2Вэб сайт аюулгүй эсэхийг шалгах
Интернет сүлжээнд хүмүүст мэдээлэл хүргэх, холбох олон зуун веб сайтууд байдаг ч зарим нь таны цахим аюулгүй байдалд нөлөөлөх аюултай байдаг билээ. Харин веб сайтыг аюулгүй эсэхийг шалгахдаа “http://www.google.com/safebrowsing/diagnostic?site=example.com” гэх холбоос руу ороод “example.com” хэсэгт өөрийн шалгахыг хүссэн веб сайтынхаа холбоосыг хуулаарай.

 

3″Facebook”-ээс алсын зайнаас гарах
Хэн нэгний ухаалаг утас болон төхөөрөмжөөс “Facebook” хаяг руугаа нэвтрээд гаргахаа мартсан бол дараах аргыг ашиглаарай.

“Facebook” хаягтаа өөрийн төхөөрөмжөөсөө нэвтрээд “Settings” тохиргоо руу орно.
“Security” хамгаалалтын хэсэг дээр дарна.
“Where You’re Logged In” цэс рүү орсноор таны өмнө нэвтэрсэн бүх л төхөөрөмжүүд харагдах болно.
Гаргахыг хүссэн төхөөрөмжөө сонгоод “Log Out” гарах товч дээр дарахад хангалттай.

4Текстийн курсорыг гүйлгэх (Эхний арга)
Бичиж байгаа текст болон и-мэйлийнхээ голд үг нэмэх болон засах шаардлага гардаг шүү дээ. Энэ тохиолдолд “space bar” товч дээр удаан дарж курсорыг дээш, доош, баруун болон зүүн тийш хөдөлгөх боломжтой.

 

5Текстийн курсорыг гүйлгэх (Хоёр дахь арга)
Kурсорыг хөдөлгөх бас нэгэн арга нь “magnifying glass” юм. Бичиж буй текстэн дээрээ удаан дарснаар томруулдаг шил гарч ирэх бөгөөд хүссэн хэсэгтээ аваачиж болно.

 

 

 

6″Google”-ээс ойролцоо утгатай үг хайх
Ямар нэгэн үгний ойролцоо үгийг олохыг хүсвэл “Google”-ийн хайх хэсэгт өөрийн үгний урд “~” тавьж хайхад ойролцоо утга санаатай бүх үг гарч ирэх болно.

 

7Түлхүүр үгээр хайлт хийх
Хэрвээ та тодорхой үг орсон веб холбоосыг хайж байгаа бол “allintitle:”-г хайх текстийнхээ өмнө бичээрэй. Ингэснээр тухайн бичсэн текст бүгд орсон хайлтын илэрцүүд гарч ирэх болно. Харин нэг түлхүүр үг орсон холбоосуудыг хайх бол “intitle:”-г бичиж хайхад тухайн нэг түлхүүр үгийг агуулсан хайлтын илэрцүүд гарч ирнэ.

 

8Түлхүүр үгийг байршлаар нь хайх
Тодорхой байршилд байх илэрцүүдийг хайх бол өөрийн түлхүүр үгээ оруулаад байршлын өмнө “location:” гэж бичээрэй

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549