Арвайн гурилыг өдөр бүр хэрэглэвэл эрүүл амьдрана гэж эрдэмтэд зөвлөжээ

access_time 2019-04-17
remove_red_eye 3970

 

Хаврын ядаргааг дарах нэгэн арга бол шар тосоор багсарсан Арвайн гурил идэх.

Арвайн гурилны ач тус : Арвайн гурил нь ядаргаа тайлахаас гадна амин дэм, уураг, нүүрс ус болон эслэг их агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх сайн талтай.

Өтгөн хатах үед эмийн журмаар хэрэглэх нь элбэг. Мөн цөсний хүүдийн ханыг цочроож цөс ялгаруулалтыг нэмэгдүүлэх ба судас хатуурахаас сэргийлнэ.

Шар тосны ач тус : Шар тосонд витамин A, E зэрэг шим тэжээл маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна. Хий дарж тамир тэнхээ сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг.

Сүүлийн үед Монголын маань олон эрдэмтэн судлаачид, эмч нар арвайн гурлийг өдөр бүр багахан хэмжээгээр хэрэглэвэл эрүүл амьдрана гэж зөвлөжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549