АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА

access_time 2018-10-03
remove_red_eye 283

 

Төрийн албаны зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарлаж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулах юм. Уг албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэд тодорхой шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр бүртгүүлэх ёстой.

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг БСШУСЯ-ны 2 давхарт 215 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт явагдана.

АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын дараа тус сургууль үүрэг гүйцэтгэгч бус “жинхэнэ” захиралтай болох юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549