Гэрлэсэн хоёр эвтэй байхад Гэрийн жаргал дүүрч байдаг

2019-04-17 728 0

 

Эр хүн бид Аав болох тавилантай, эхнэр хүүхдээ халамжлах БУЦААЖ БОЛОХГҮЙ АМЛАЛТТАЙ

Эхнэр нөхөр эвтэй байхад
Элдэв гай тойрон оддог
Гал голомт ариун байхад
Гай барцад холуур зугтдаг

 

Хань ижил ээ хүндэлж явахад
Хар буруу отолгүй тойрдог
Өрх гэр хэрүүлгүй байвал
Өө сэв зүүгдэлгүй арилдаг

Гэрлэсэн хоёр эвтэй байхад
Гэрийн жаргал дүүрч байдаг
Овоглосон нэр бүтэн явахад
Ойртох зовлон нүүж оддог

О.Батболд.

Холбоотой мэдээ