Хамгийн балмад спорт

2019-04-17 515 0

 

Багийн тулаан буюу “5-ын эсрэг 5“ хэмээн нэрлэгддэг спортын шинэ төрөл үүсээд удаагүй ч үзэгч сонирхогч, хичээллэгчдийн тоогоо нэмэгдүүлсээр байна. Хөлбөмбөг үзэхээс гадна шалтаг гаргаж байгаад ганц нэг цохилцоод авах хүсэл тээж цэнгэлдэхэд ордог залуус олон бий. Багийн тулаан нь нэг талаараа эдгээр залууст боломж гаргаж өгсөн гэж хэлж болно. Энэ төрлөөр дагнан тулаан зохион байгуулдаг TFC (UFC-тэй төстэй) хэмээх байгууллага бий болж, гурван удаагийн тулаан зохион байгуулжээ.

 

 

TFC-ийн багууд 10 гишүүнтэй, тэднээс тав нь талбайд гарна. Дүрмийн хувьд ММА-тэй ижил. Ямар ч хамгаалах хэрэгсэл байхгүй. Эмзэг эрхтэн рүү цохихыг хориглож бусдыг зөвшөөрнө. Дэвжээн дээр таван шүүгч гарах бөгөөд тэд тулааныг ажиглаж, хэн нэг нь тулалдах чадваргүй болсон үед салгах үүрэгтэй. Бусад нь бүгд зөвшөөрөгдөнө. Учраагаа аль болох хурдан ялж гэмээ нь бусдадаа туслах боломжтой. Эсрэгээрээ, ид зодолдож байхад эсрэг багийн “суларсан” гишүүн хүрч ирээд араас хавсайдаж ч болно. Эсрэг багийнхаа бүх тоглогчийг нүдэж жагсаалаас гаргасан баг ялдаг. Тулаануудыг харж байхад эсрэг багийнхаа эхний тоглогчийг жагсаалаас гаргасан багт ихээхэн давуу байдал ирдэг. Бүлэглэж зодохыг хориглоогүй учраас. Ялагдаж байгаа багийн сүүлчийн тоглогчийг хэдэн талаас нь нүдэж байгааг харахад нүд хальтирмаар юм билээ.

 

Анхны тэмцээн 2013 оны сүүлээр Литвын Ригад явагдахад ОХУ, Украин, Польш, Швед, Чехийн баг оролцжээ. Тэдний ихэнх нь хөлбөмбөгийн талбай хавиар зодоон хийж явдаг танхай этгээдүүд байв. Улмаар багуудын тоо нэмэгдэж, дээр дурьдсан орнуудаас гадна Бразил, АНУ-д дэлгэрчээ. Хамгийн хүчирхэг багаар Польш, ОХУ-ын баг нэрлэгдэж байна. Тэд өмнөх тэмцээнүүдэд хүч чадлаа хангалттай харуулсан юм.

Холбоотой мэдээ