Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх санал УИХ-д өргөн барилаа

access_time 2019-04-17
remove_red_eye 293

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэрбээр уг албан бичигтээ “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаа хэмээн үзэж буйгаа тайлбарлаад анх ажил авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй мэдэгдэл хийснийг мөн дурджээ.

Мөн түүнийг хуульд заасан үүргээ цалгардуулж Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан гэж үзсэн байна.

Чөлөөлөх санал:

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549