Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд унаж, амиа алджээ

2019-04-16 733 0

 

Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг өнөөдөр гарчээ.

Тодруулбал, өнөөдөр 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж байсан аж.

Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.

 

Энэ үеэр таван машин, хоёр мотопомпоор(насос) тасралтгүй лагийг соруулж байжээ.

Тус хэрэгтэй холбогдуулан УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд яг одоо Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна гэх мэдээллийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өглөө.

Холбоотой мэдээ