ҮНДЭСНИЙ БӨХ: Түрүү бөх таван сая төгрөг гардана

access_time 2019-04-16
remove_red_eye 140

 

“Шинэ Өвөрхангай” төслийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Өвөрхангай аймагт хоёр дахь удаагаа болно. Энэхүү барилдаанд 128 бөх барилдах бөгөөд аль ч аймаг, дэвжээний бөхчүүд зодоглох боломжтой юм.

Өнгөрсөн жил энэхүү барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Т.Санчир нарын тэргүүтэй 128 бөх барилдсанаас улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр түрүүлж, улсын гарди Батнасангийн Гончигдамба үзүүрлэж, их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарчээ.

Өнөө жилийн барилдаанд түрүүлсэн бөх таван сая, үзүүрлэсэн бөх гурван сая төгрөг гардах бөгөөд уг барилдаанд дөрөвдүгээр сарын 17-ны Лхагва гарагт Өвөрхангай аймгийн Спортын ордонд болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549