Нутаг нэг явах юмсан Их хотын түгжрэлээс гараад Хөдөө тал дээгүүр давхих юмсан…

2019-04-16 1808 0

 

Нутаг нэг явах юмсан
Хурдан бороо унах юмсан
Хусуураа зүүгээд хөлслөх юмсан
Хур бороонд цув өмсөхгүй норох юмсан
Хуучин хүрэн дээлээ дээш хөөргөн бүслэх юмсан
Нутаг нэг явах юмсан

Солонго татаж, цэцэгс алагласан талаар
Соотон борийгоо унаад давхих юмсан
Тэргүүн өндөрийн оргилд гараад
Шүлэг тэрлэн суух юмсан
Нутаг нэг явах юмсан
Ухаант буурал, уул шиг нөмөртэй аавдаа
Духаа өгөн үнсүүлэх юмсан
Ачит ээжийнхээ аагтай шаргал цайны
Анхилуун үнэрт сэрэх юмсан
Нутаг нэг явах юмсан

Таван ханатай гэрээ ногоон зүлгэн дээр бариад
Тооноор нар тустал унтах юмсан
Унага татан гурийлж
Уулсаа тольдон зогсох юмсан
Нутаг нэг явах юмсан
Их хотын түгжрэлээс гараад
Хөдөө тал дээгүүр давхих юмсан
Төрсөн нутагтаа очоод
Ижийдээ эрхэлж үнсүүлэх юмсан
Нутаг нэг явах юмсан

Холбоотой мэдээ