Гэр бүл эр нөхөртэй болох талаар мөрөөдөж ч зүрхэлдэггүй байж

access_time 2019-04-16
remove_red_eye 771

 

Хүний амьдрал тааварлашгүй сонин бас сайхан ажгуу…
Энэ нэгэн гэгээн гэр бүлийн тухай бичихгүй байж тэссэнгүй…

…Сэлэнгэ аймгийн Түшиг суманд амьдрах энэ гэр бүл #энгийн_гэр_бүлээс_ялгаатай.
Учир нь энэ залуу хосын хайртай гэргий нь эхээс төрөх үеийн тал харвалттайн улмаас ярихдаа бэрхшээлтэй, өөрийн хөлөөр явж чадахгүй түнхний мултралтай хөгжлийн бэрхшээлтэй нэгэн юм.
Иймээс ч хүн болох гэж багаасаа их зовлон бэрхшээл туулж, насанд хүрэхдээ ганцхан л мөрөөдөлтэй байсан нь биеэ эмчлүүлж, ядаж хөл дээрээ тогтож явдаг болох…

Гэр бүл эр нөхөртэй болох талаар мөрөөдөж ч зүрхэлдэггүй байж.
Харин Э.Мөнгөндолгион гэх залуу гэнэт түүний амьдралд гарч ирээд огт бодож байгаагүй аз жаргалыг түүнд бэлэглэж хайрлаж, асарч хамтдаа амьдрах санал тавьсан байна.
Нүдэнд дулаахан залуу түүнд чин сэтгэлээсээ хандаж байгааг мэдэрсэн бүсгүй ч түүнд татагдан татгалзаж чадалгүй гэргий нь болжээ.

Мөнхсаран гэх бүсгүй:

~Би биеэ л эмчлүүлэх талаар бодож явсанаас гэр бүл, үр хүүхдийн тухай зүүдэлж ч байгаагүй ээ…харин одоо сайн сайхан ханийн хүчинд сэтгэл дүүрэн амьдарч байгаа…

Нөхөр Мөнгөндолгион:

Би анх царайг нь хараад л таалагдсан, хайрласан, бас энгийн бус гэж мэдсэн ч сүртэй юм биш гэж бодсон.
Аав ээждээ ийм нэг хүнтэй болсоон, хамтдаа амьдармаар байна гэхэд аав ээж маань:

~Хүү минь чи өөрөө л болно бүтнэ, чадна гэж бодож байгаа бол өөрөө л мэд! Чиний л амьдрал гэж хэлсэнд их баярладаг даа.Аав минь насаараа дунд сургуулийн захирал хийж байгаад одоо багшилж байгаа гэх мэт сэтгэл хангалуун ярьж сууна…Тэрээр #талх_барьж дэлгүүрт нийлүүлж, #уурын_зууханд ажиллан дутуу баригдсан байшингийн торх авч 2 жил гаруй зүтгэн байшингаа гүйцээн барьж тусдаа гарч чаджээ.
Хүний амьдралд хүсч мөрөөдөх зүйл юу эс дуусахав.
Машин унаа, байр сууц гэх мэт хэрэгцээт зүйл олон ч түүнд МАШ ТОМ ГАНЦХАН ЗОРИЛГО байгаа нь эхнэрээ л эмчлүүлж 100% эдгээж чадахгүй ч хөл дээрээ явдаг, гишгэх тоолонд өвддөг тэр өвчнийг нь ҮГҮЙ болгох…

Тиймээс ч хэдэн төгрөгөө цуглуулан хурааж, эмнэлэг судалж байгаа тун удахгүй нийслэлийг зорино доо гэсэн юм.
Гэргий нь хэдий явж чадахгүй ч өвдөг дээрээ мөлхөн барин нөхрөө ирэхэд мах чанаж гурил бүтээж, эсвэл бууз хийгээд хөргөгчинд хийгээд хүлээж суудаг гэнэ.
Нөхөр нь нүүр дүүрэн инээмсэглэн тэр тухай ярьж суугаа нь аз жаргалтай харагдаж байлаа.
Талхны гурилаа зуурч эсгэж тавьчихаад ажилдаа явсан хойгуур нь гэргий нь хэвэндээ хийн шарах шүүгээнд талхаа болгочихдог.

 

Ийм гэгээн хоёр хосод бас нэгэн ТОМ АЗ ЖАРГАЛ байдаг нь тэдний 3 настай бяцхан охин гэнэ.
Гэргий нь анх хөл хүнд болоод маш их айсан зүйл нь (над шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрчих вий) гэсэн айдас…
Харин нөхөр нь хоёулаа хүүхдээ яаж ийгээд төрүүлье! Би бүгдийг зохицуулна гэж аргадсаар төрөхөөр шийджээ.

Бурхан ч харж үзсэн бололтой эв эрүүл хөөрхөн охинтой болжээ.
Одоо аавд ахин нэг том үүрэг хариуцлага нэмэгдсэн нь охиноо эрүүл энх сайн сайхан өсгөх.
Өглөө бүр охиноо хөтлөн цэцэрлэгт нь хүргэх,замаараа талхаа хүнсний дэлгүүрт тушааж, орой охиноо авах гээд түүнд зав зай тун бага,гэсэн ч амьдралдаа туйлын сэтгэл хангалуун өөдрөг аз жаргал дүүрэн байгаа нь түүний харц, мөн ярианаас ил байлаа.Амьдралаа ярьж суухдаа ч хайртай шүү гээд гэргийгээ үнсэж охиноо хайрлан эрхлүүлэх Мөнгөндолгион үнэхээр сайн хань , сайн эцэг амьдарлын найдвартай түшиг тулгуур юм гэж бахархах сэтгэл төрлөө.

Монгол эрчүүд маань ийм л уужуу дотортой, өр нимгэн хүмүүс дээ гэх бодол ч бас бодогдож л суулаа.
Тиймээ!
Бидэнд зовж байна, хэцүү байна гэж шаналах, цухалдах өдөр бишгүйдээ л байдаг.
Гэвч энэ гэр бүлийн хажууд ….бодох л асуудал.
Ганцхан эр хүн бүхнийг өөрийн 2 гараар бүтээж, 2~ын хоёр халуун зүрх, бүлээн амийг цээжиндээ багтаан нөмөрлөж, тэр мөртөө тэднийгээ хэнээс ч дутахгүй хайрлаж асарч, аз жаргалтай үүрээд явж байна шүү дээ.
Хэн бүхэнд илэрхий үйл хөдлөлөөрөө гавъяа байгуулсан гавьяатай хүмүүс олоон.
Харин хэнд ч үл анзаарагдам, чимээгүйхэн бүхнийг бүтээн босгож бусдад аз жаргал амьдрах хүсэл бэлэглэгч, нийгэмд хүлээсэн үүргээ мянга дахин илүү биелүүлэгч ийм эгэл эрхэм хүмүүс Монголд минь байна аа.
Тэд олон ч байгаа гэж итгэж байна.

Энэ бичвэрийг зүгээр л уншаад өнгөрөх биш, чухам бид ч бас ийм эрхэм хүмүүсээр бахархаж үр хүүхдээ бусдад хэрэгтэй, зөв хүн болгон хүмүүжүүлэх юмсан.
Уншигч та хэрэв амьдралдаа ямар нэгэн хэмжээгээр сэтгэл дундуур бол яг одооноос эрч хүчтэй өөдрөг байгаарай!!

Жинхэнэ хүн, эгэл дарууханаар, чимээгүйхэн бүтээж босгож тэмцэж байна….Гэргийгээ тэвэрч салхилуулж, охиноо тэврэн хайрлаж, амьдарлаа босгох гэж 2 гараараа хөдөлмөрлөж яваа эгэл жирийн эр хүн та #ЭГЭЛ #БААТАР юмаа.
Таны олдог цөөхөн төгрөг шижир алтнаас үнэтэй цэвэр сэтгэлийн үр шим…
#САЙХАН_ХАЙР_БАЙДАГ…
#ОЛДВОЛ_БИТГИЙ_АЛДААРАЙ…гэж энэ л байх даа💓💓💓
Света.
2019~4~14.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549