Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг хаах хуваарь

2019-04-16 496 0

 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг хаах хуваарийг танилцуулж байна.

2019 оны 4 дүгээр сарын 15-20-ний хооронд Ургах наран хорооллоос зүүн тийш 3 километр авто замыг хэсэгчлэн хаана.

2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Баянзүрхийн товчоо Налайхын уулзвар хүртэл авто замыг 11 дүгээр сарын 30 хүртэл хааж ТҮР ЗАМ-аар зорчуулах зохицуулалтыг хийлээ гэж Нийслэлийн автозамын газраас мэдээллээ.

“Нийтийн тээвэр болон хүнд оврын 3.5 тонноос дээш даацын машинууд Налайхаас Төв аймгаар тойрч явна. Зөвхөн жижиг тэргүүд түр замаар зорчино. Хөдөлгөөний зохицуулалт тэмдэг, тэмдэглэлийн дагуу 30 км цагаас доош хурдтай байх шаардлагыг тавьж байгаа”-г Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлж байсан юм.

БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Налайх, Улаанбаатар чиглэлийн 20.9 км замыг шинэчлэх ажил эхэлж байгаа юм.

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний, дугуйн замтай болно.

Холбоотой мэдээ