ТУУЛ ГОЛООС 40 ОРЧИМ НАСТАЙ, ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

access_time 2018-07-31
remove_red_eye 48

Амралт зугаалгын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд гол усанд амь насаа алдах тохиолдлууд тасралтгүй гарсаар байна. Тухайлбал, өчигдөр /2018.07,30/ нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ. Иргэдийн мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч очиход нэр хаяг тодорхойгүй, усанд осолдоод удаж муудсан, 40 орчим настай, эрэгтэй хүний цогцос байсан аж. Онцгойгийнхон цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549