Капитал банкны эрх хүлээн авагч: Харилцагчид 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргах эрхтэй

access_time 2019-04-15
remove_red_eye 164

 

Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийж байна.

Монголбанк Капитал банкны үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж Монгол банкны хяналт, шалгалтын газрын дарга Н.Батсайхан хэллээ.

Капитал банкны өр төлбөр нь активаасаа хэтэрсэн ба тус банканд тусгай төлөөлөгч томилох боломжгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс мэдэгдэл хийж, харилцагчид 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргах эрхтэйг хэллээ. Түрүүлж нэхэмжлэлээ гаргах нь хохирлоо эхэнд барагдуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй. Холбогдох хуулийн дагуу тогтоосон дарааллаар хохирлыг барагдуулна.

Тус банк нь төлбөрийн үйл ажиллагаагүй болсон тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй. Капитал банкийг татан буулгаснаар банкны салбарт нөлөөлөхгүй. Мөн сүүлийн үед зээл олгогдоогүй гэдгийг Монголбанкнаас хэллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549