ӨГЛӨӨ БҮР ЭДГЭЭРИЙГ ХИЙЖ ЗАНШААРАЙ. АЖИЛ ҮЙЛС ТАНЬ ТӨВӨГГҮЙ БҮТЭХ БОЛНО!

access_time 2018-10-03
remove_red_eye 4296

 

1Йогоор хичээллэх
Өглөө босонгуутаа йогийн дасгалууд хийж, амар амгаланг мэдрээрэй. Ингэснээр та тухайн өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэх болно. Харин гар утсаа оролдож, кофе уух гэж яарсны хэрэггүй.

2Талархах
Йогийн дасгалуудаа хийж дууссаны дараа дээр дурдсанчлан та эрч хүч, эерэг энергээр цэнэглэгдэнэ. Одоо харин энэ хүртэл олон саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн өөртөө талархах хэрэгтэй. Энэ нь танд асар их урам зоригийг өгөх болно.

3Төлөвлөгөө гаргах
Төлөвлөгөө гаргахад тийм ч их цаг орохгүй бөгөөд тухайн өдрийнхөө зорилго, зорилтыг гаргах нь өдрийг эрч хүчтэй өнгөрөөх үндэс болдог нь нууц биш юм.

4Хийх ажлын хуваарь гаргах
Төлөвлөгөөг өдөр өдөрт нь гаргах ёстой бол, хуваарийг 7 хоногооор гаргавал илүү тохиромжтой байдаг. Тухайлбал, 1 дэх өдөр эмчид үзүүлнэ, 6 дахь өдөр гэртээ цэвэрлэгээ хийнэ гэх мэт… Харин хуваарь дээр бичсэн зүйлсээ биелүүлсэн эсэхээ яг 7 хоногийн дараа шалгаж байгаарай.

5Ус уух
Ус уух бол хамгийн чухал зүйл юм. Өглөө сэрэх үед хүний бие шингэний дутагдалд орсон байдаг. Тиймээс өглөө бүр нэг аяга ус ууж байгаарай.

6Дасгал хөдөлгөөн хийх
Дасгал хөдөлгөөн хийхэд танд бүтэн өдөр шаардлагагүй. Ердөө хэдэн хором хангалттай бөгөөд гэдэсний таталт, гар дээр суниах зэрэг суурь дасгалуудыг хийхэд л болох юм.

7Хөгжим сонсох
Хөгжим сонсох нь хүнд эрч хүч бэлэглэхээс гадна, тархийг амрааж, алжаал ядаргааг тайлдаг гэдгийг эрх биш та сайн мэдэх биз ээ. Тиймээс тухайн өдрийг хөгжимгүйгээр эхлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл юм.

8Инээмсэглэх
Өглөө бүр ажил, сургууль руугаа явахын өмнө толинд өөрийгөө хардаг биз дээ? Тэгвэл энэ үедээ сайхан инээмсэглэж байгаарай. Танд өөртөө итгэх итгэл, урам зоригийг бэлэглэх болно.

9Гэрээ цэвэрлэх
Та магадгүй ажил, сургууль руугаа явах гээд яарч байж болох юм. Гэсэн хэдий ч, багахан цаг гаргаж, гэрээ хөнгөхөн цэвэрлээрэй. Орой ажлаа тараад ирэхэд тань таныг цэвэрхэн гэр угтвал сайхан биш гэж үү?

10Тухайн өдрийг хамгийн хүнд зүйлээс эхэл
Өдөр бүр зорилго, зорилтуудыг өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг дээр дурдсан. Тэгвэл та үүнийгээ тодорхойлсны дараа тухайн өдрийг хамгийн хүнд зүйлээс эхлүүлээрэй. Ингэснээр дараа дараагийн ажлууд тань хурдан бүтэх болно.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549