Путиний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг нийтлэгджээ

access_time 2019-04-15
remove_red_eye 135

 

Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хөрөнгө орлогын мэдүүлэг Кремлийн вэб хуудсанд нийтлэгджээ.

2018 онд тэрээр нийтдээ $135,000-ын орлого олсон нь цалин, армийн тэтгэвэр, хадгаламжийн хүү, хөрөнгө оруулалтын ашгаас бүрдсэн байна.

СУРТАЛЧИЛГАА

Путин бас Санкт Петрбург хотод 77 м.кв орон сууц, 18 м.кв гарааштай гэж тайлагнажээ. Харин Москвад 150 м.кв орон сууцтай гэнэ.

Хөдлөх хөрөнгийн хувьд хоёр ширхэг хуучны ГАЗ М21 суудлын автомашин, Лада НИВА загварын нэг автомашин, нэг аяллын зориулалт бүхий чиргүүлтэй гэж бүртгүүлжээ.

Тэдгээрийн зах зээлийн үнэ тус бүр ойролцоогоор $14,000-$16,000, $6,800, $900 юм байна.

Гэхдээ зарим албан бус эх сурвалжууд Владимир Путинийг дэлхийн хамгийн баян хүн гэдэг. Жишээ нь, Hermitage Capital Management компанийн гүйцэтгэх захирал, 2005 онд Путинийг шүүмжилдэг байсныхаа төлөө ОХУ-аас хөөгдсөн Билл Броудер ингэж ярьсан нь бий.

Тэрээр 2017 онд Сенатын хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхдөө “17 жил төрийн эрхэнд байхдаа тэр нууц хэлхээ холбоогоо ашиглан $200 тэрбумыг олсон гэж би тооцоолж байна” гэж ярьж байжээ.

Броудер Путинийг ойр дотны хүмүүсээрээ дамжуулж Оросын төрийн өмчит томоохон компаниудыг эзэмшдэг гэж мэдүүлж байв.

Путин бас үнэтэй тансаг бугуйн цаг зүүдгээрээ алдартай. Сөрөг хүчний лидер агсан Борис Немцов 2012 онд өөрийн блогт бичихдээ “Путин ийм цагны цуглуулгатай болохын тулд зургаан жилийн турш юу ч идэж, уулгүй амьдарсан байж таарна” гэж байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч $60,000-ын үнэтэй Patek Philippe Perpetual Calendar, $10,500-ын үнэтэй Blancpain Leman Aqua Lung Grande Date, $500,000-ын үнэтэй цагаан алтан A.Lange & Söhne Tourbograph цаг зүүж олны нүдэнд өртөж байжээ.

Владимир Путиний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг:

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549