Гоодойн зусланд гарсан галын улмаас 16 айл шатав

access_time 2019-04-14
remove_red_eye 95

 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гоодойн зусланд гал гарч, 16 айл галд өртөж шатав. Галын тухай дуудлага мэдээлэл 14.20 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Гал гарч буй голомтод Нийслэлийн Онцгой байдлын албаны дөрвөн ангийн 100 гаруй албан хаагч, 28 машин техник хэрэгсэлтэй ажиллаж галыг ой руу оруулалгүй унтраалаа.

Албанаас өгч буй мэдээллээр тус зуслангийн оршин суугч төмөр хашаагаа гагнаж байхдаа оч алдсанаас гал гарчээ. 16 айлын хоёр нь гэртэй байжээ. Цагдаагийнхан галын газарт ажиллан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Галын улмаас хохирсон иргэд Гоодойн зусланд цуглаад байгаа ч цагдаагийнхан хамгаалалтад гарсан тул “галын голомт” руу нэвтрүүлэхгүй байгаа аж.

Хуурайшилт их байгаа энэ үед айл, өрх иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549