Б.Бат-Энэрэл: Би өөрийгөө магтах дургүй

access_time 2019-04-12
remove_red_eye 112

 

Хоёр настайгаасаа эхлэн гавьяат дуучин С.Батсүхийн дууг дуулж олны хараанд өртсөн бяцхан хүү Б.Бат-Энэрэл өөрийн гэсэн хэд хэдэн дуутай болоод амжсан нэгэн. Цаашдаа ч тасралтгүй уран бүтээлээ туурвихаа мэдэгдсэн тэрбээр өөрийгөө магтах тун ч дургүй гэнэ. Энэ тухайгаа “Би өөрийгөө ер нь магтах дургүй ш дээ. Яагаад гэвэл олон түмэн маань намайг магтаад байхад би бас өөрийгөө магтахаар чинь “энэ хүүхэд онгироод байна даа” гээд тоохоо больчихдог байхгүй юу. Гэхдээ би урлагаар явж байгаа юм чинь тэгэх л ёстой.Урлагийн хүн даруухан, намбатай байх ёстой. Би тэгж боддог. Багш үгээ тод хэлэх ёстой гэж хэлдэг” хэмээжээ.

Тун удахгүй тоглолтоо хийх гэж буй бяцхан хүү Б.Бат-Энэрэл тоглолтынхоо бүх орлогыг Солонгос улсад эмчлүүлж буй Э.Маргад-Эрдэнэ хүүд хандивлахаар болсон бөгөөд энэхүү саналыг өөрөө гаргасан аж. Мөн Өвөр Монгол улсад очиж “Улаан мөчир” хэмээх кинонд тоглохоор болсон тэрбээр тус улсын арван хотод бие даасан тоглолтоо хийхээр болсон байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549